2003 ony Nissan Murano hudaldana. Mongold 1 jil yavsan, mungulug saaral ungutei.            Gal            Zaisan gereen wilad 360 m2 bair udaan khugtsaagaar tureeslen 70119458            Zaisan Royal Green Villa Hothond 200 mk bair zarna. Tel: 99110721 99080263            hariltsaany soyol,manlailal,etiket,yarih chadvart surgah Zaluu Hatagtai Noyodyn SURGUUL 9/13nd ehelne.LADY tov.317989 91195824 99117059            Mcs tiger cola uildveriin urd tald tov zam daguu 2000 kvadrat metr gazriig obyekttoi ni zarna. Utas 99109938            Sayaxan Amerikaas irsen xamgiin suuliin zagvarin tsoo shine Toshiba notebook computer zarna Utas 99189882 70111959            songino xairxan durg-n urd orchlon xorolol 45 bair, 2 oroo shine bair xyamd zarna.53,7 m2,10 davxar-n 5 davxart uls-n komis avch ul xodlox-n gerchilge garsan            0,8x2,0 hemjetei 2 shirheg, 0,86x2,0 hemjetei 2 shirheg hatasan shilen halga, 2,66x0,975 hemjetei 4 shirheg hatasan shilen hana hyamd zarna.            lagn zahialgat surgalt chanarn undur tuvshind yavuulna. Perfect English surgaltiin tuv. Hayag: Tumur zam Variete tuv. 99146455 99067981            Udahgui ehleh gej bga angli helnii bogino hugatsaand undur ur duntei erchimjuulsen tsagn bolon erchimjuulsen angidaa elselt avch baina. Mun alban baiguul            Zam daguu bairlaltai 150 m2 talbaitai avto ugaalgiin gazar zarna            23nastai, Emegtei, 2009ond Hvmvnleg.n Uhani Ih Surguliig Biznes.n udirdlagar togsson. OY-n hudaldaa.r mergeshsen. 380.0s deesh tsalint bolomjiin ajil haij bna.            Tumur zamd bogd ariin 1 uruu bair zarnaa mash dulaahan naran taldaa tsonhtoi utas 99081468            dsen vilchilgeenii tuw bolohod tohiromjtoi amerik town, mongol ger town 2in dund bairshiltai gazar yaraltai hymd zarna            Belhed tusgai zuwshuurultei 80mkw delgvvrtei, 1200mkw gazartai, uwliin 56mkw bairtai urgutgul hiih bolomjtoi zasmal zamin derged bairshiltai bohiroo shii            Nogoon tejeel,erdene shish, arvai, ulaan buudaig darshnii kombainaar khuraaj yilchilne. Namriin urinsh bolovsruulalt khiine. Utas: 99116976            na. Utas- 99099840            Xamtarcn ajilna. Darxan xotin tøwd ontsgoi ashigtai bairlaltai gazart uilcnilge oppissiin barilgin xøpøngø oruulagcn xaij bna.            Hariutslagatai, hariltsaani soeltoi, togtvortoi ajillah, ajlin achaalal daah chadvartai shudarga 25 hurtelhi nasni humuusig zahialgin menejereer ajild av             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

 

 

Хүүгийн минь хүзүүнд бууны бөгсөөр цохиж гэмтээсэн ул мөр бий, ХЗДХ-ийн сайд аа

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хааж байгаад амиа хорлосон гэх А-гийн ээж Ё.Энхтуяатай ярилцлаа.

-Уучлаарай, хүүгээ нас барсан гэдгийг та хэзээ дуулсан бэ?

-Өнгөрсөн сарын 23-ны өглөөний 09 цагийн үед надад энэ тухай ангийн захирагч нь дуулгасан.Үүнээс хойш эгч нь хагас ухаантай л явж байна. Саяхнаас нэг юм, юу болоод өнгөрснийг ухаарах санаатай сууна. Харуулд гарч байсан хүү маань өөрийнхөө хоолойг боомилж амиа егүүтгэсэн гэх юм. Ийм зүйл сонсох эх хүнд хэцүү. Гэхдээ миний хүү амиа хорлоогүй гэдгийг би сайн мэдэж байна.

-Амиа хорлосон үгүйг нь шүүх эмнэлгийн дүгнэлт, мөрдөн байцаалтаар тогтоох ёстой?

-Надад шууд л хүү чинь амиа хорлочихлоо гэж хэлсэн. Мэдээж шүүх эмнэлгийн дүгнэлт, хууль хяналтынхны ажлаар амиа хорлосон уу, үгүй юу гэдэг нь тогтоогдох байх. Тэгж ч найдаж байна. Миний анзаарснаар талийгаачийг өөрийгөө боомилсон гэсэн мэдээллийг олон нийтэд төрүүлэх сонирхолтой хэсэг хүн байна. Үүндээ итгүүлэхийн тулд цуурхал ч гаргаж байх шиг.

-Хэн тэр вэ?

-Ангийнх нь захирагч, дотоодын цэргийнхэн. Эцэстээ тэд хүүг маань найз бүсгүйгээсээ болж амиа хорлосон гэж хүртэл хэлж байна. Би хүүгээ сайн мэднэ. Хүнд дарамтлууллаа гэхэд түүнээсээ болж шантраад явах хүн биш. Дотоодын цэрэг сайхан хүүг минь авчихаад надад цогцос хүлээлгэж өгсөн. Тэгээд араас нь хүүхнээс болж амиа хорлосон гэж хэлээд сууж байна. Хүний зовлонгоор тоглолоо гэхэд арай дэндүү хэрэг биш үү, энэ чинь. Би таван хүүхэдтэй. Гарын таван хуруутай байлаа. Дунд хуруугаа алдсан. Талийгаач хэтдээ гал голомтоо авч явж, аманд минь шар тос хийх хүүхэд байсан. Багаасаа зовлон бэрхшээл үзэж өссөн. Тэглээ гээд хүү минь шантарч, амьдралаас нүүр буруулсан ганц ч үг хэлж байгаагүй. Айлд сор гэж байдаг. Тэр сор нь энэ талийгаач минь байсан даа.

-Найз бүсгүйтэй байсан юм уу?

-Түүнд найз бүсгүй байгаагүй. Байсан бол надад, эгч, ах, дүү нартаа хэлнэ. Гэртээ дагуулж ирнэ. Би эх хүний хувьд хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцдаг. Амьдралд нь юу болоод байгааг илэн далангүй ярилцдаг, мэддэг байсан. Талийгаач ямар ч найз бүсгүйтэй байгаагүй. Үүнийг би хэлж чадна.

-Цэрэгт хэдийд татагдсан юм бэ?

-Өнгөрсөн хавар цэргийн комиссоор сорсон боловч чихнээс нь булаг гардаг гээд тэнцээгүй ирсэн. Тэгсэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын цэрэг татлагад тэнцээд явсан.

Цэргийн алба хаагаад гуравхан ч сар болоогүй амиа алдчихлаа. Хамгийн харамсалтай нь цэрэгт явахдаа "Ээж ээ, хүү нь цэргийн албаа хаагаад эр хүн болчихоод ирье. Тэгээд бүгдээрээ сайхан амьдарна аа. Таныгаа гар дээрээ өргөж явна" гээд баяр хөөртэй явсан хүн. Энэ үг нь үргэлж бодогдох юм. Ёстой энэ хүү маань намайг өргөж, хөлийг минь хучих байсан. Гомдолтой байна. Ингэж хэлэх ч багадаж байна. Үхсэнийг босгож чадахгүй ч би хүүгийнхээ амийг хэн хөнөөснийг мэдэхийг хүсч байгаа. Надад одоо дахиад цэргийн алба хаах насны хоёр хүү байна. Тэднийг цэрэгт явуулахгүй. Яах юм бэ. Дахиад тэднийгээ алдах хэрэг үү, үгүй. Цэргийн алба хашна гэдэг одоо цагт тамаас ч долоон дор болсон байна. Хамаатан садандаа ч би энэ үгийг хэлж байгаа. Хүүгээ эр хүн болгож, хил мануулах гэсэн биш амьдын хар тамд уналаа. Харамсаад ч барахгүй нь. Он гарснаас хойш гурван цэрэг өөрийнхөө амийг егүүтгэлээ. Тэд яагаад амиа хорлоод байна вэ. Үнэхээр амиа хорлоод байна уу, ингэж харагдуулаад байна уу. Амиа алдсан цэргүүдийг хүүхнээс болоод амиа хорлосон гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Үгүй шүү дээ, хүний хүүхдүүдийг цэргийн алба хааж байгаа нэрээр зодож, дарамталж, дэглэж байна. Эцэст нь амийг нь хөнөөх боллоо. Ингэж эх, иргэн хүнийхээ хувьд бодох юм.

-Та хүүгээ юунаас болж амиа алдсан гэж үзэж байна?

-Цэргүүдийг дарамталж, зоддог дэглэлттэй л холбоотой. Би ингэж л бодож байна. Түүнийг дэглэдэг байснаас л бүх зүйл болсон.

-Цэрэгт татагдаад талийгаач гурван сар ч болоогүй байсан. Энэ богино хугацаанд дэглүүлнэ гэж байх уу. Хүүтэйгээ хэр холбоотой байсан бэ?

-Цэрэгт татагдсаныхаа дараа гэр рүүгээ утсаар ярихдаа байнга "Угаалгын нунтаг, барааны саван тав, арван мянган төгрөг хэрэгтэй байна" гэж ярьдаг байсан. "Наана чинь угаалгын нунтаг байдаггүй юм уу. Мөнгөөр яах гээд байгаа юм" гэхэд "Хэрэг болоод байна ээж ээ, хэцүү байна шүү дээ" гээд ярьдаг байсан. Тэр их угаалгын нунтаг, саван, мөнгөөр юу хийдэг байсан юм мэдэхгүй. Ганц хүн тэр их зүйлээр юу хийж тавих вэ дээ. Ангийн захирагчаас нь асуухад манайх хангалт сайтай гэсэн. Тэгэхээр зарим дарга нар нь авч дэлгүүрт зараад байсан юм уу, бүү мэд.

-Бусад цэрэг, дарга нартаа дэглүүлж, зодуулсан тухайгаа бичиж, утсаар ярьдаг байсан уу?

-Дэглэлтийн талаар огт ярьж байгаагүй. Тийм, ийм зүйл хэрэг боллоо л гэдэг байсан. Дарга нарынхаа утсаар гуйж ярьдаг болохоор энэ тухай хэлэх боломж олддоггүй байсан байх. Би цэрэгт явснаас нь хойш очиж амжаагүй ээ. Уг нь Байгалийн голомтот халдварт өвчин судлах үндэсний төвийн хамгаалтад гардаг, ойрхон байсан. Тангаргийнх нь баярт очно гээд чадаагүй. Ахыгаа нэг удаа очиход цаашаа хараад зогсож байсан офицер хувцастай хүн рүү заагаад "Ах аа. Энэ намайг аймаар зодож дарамтлаад байна аа" гэж байсан гэдэг. Том хүү маань тухайн үедээ дүүгээ цэргийн амьдралаас залхаж, няцаж байна" гээд тоогоогүй өнгөрсөн. Хэрэв түүний царайг тэр үед харсан бол одоо танихгүй юу гэж том хүү маань халаглаж байсан. Талийгаач ахаасаа тэр үед бас 10 мянган төгрөг өгөөч гэсэн байгаа юм. Ах нь яах гэж байгаа юм. Цэрэгт байж чамд юуных нь мөнгө хэрэг болдгийн гэхэд "Ах минь хэцүү байна шүү дээ. Захирагчийн гэл үү, бага даргын гээд нэрийг нь хэлээд "Шинэ хүүхэдтэй болсон юм. Биднийг хүүхдийн тэрэг авч өг гээд хэцүү байна" гээд шалсаар байгаад авсан байсан.

-Ангийн захирагч нь юу гэж байх юм?

-Талийгаачийн талаар муу үг яриагүй ээ. Хүү маань богино хугацаанд бас дарга нартаа танигдсан, сэргэлэн авхаалжтай байсан гэнэ. Амиа хорлосон гэж ярихад зарим нь гайхаж байсан.

-Харуулд гарч байгаад амиа хорлосон гэдэг шүү дээ. Хамт харуулд гарсан цэргүүдтэй нь уулзсан уу?

-Уулзсан. Хамт харуулд гарсан цэрэг нь анги дээр нь очоод биднийг асууж шалгаахад уйлаад дуугарч ч чадахгүй байсан гэсэн. Тэр үед би анзаарч чадаагүй ээ. Надтай хамт очсон эгч, ах нар нь "Хамт харуулд гарсан залуу буланд суугаад малгайгаа мушгиад уйлж суусан гэсэн. Харуулд тэд наймуулаа тэр өдөр гарсан байгаа юм. Хоёр хоёроо, хоёр цагаар ээлжээ хүлээлцдэг. Хүү маань харуулд гарч байгаад өглөөний 06 цаг 15 минутын орчимд анги руугаа холбоо бариад "Тайван байна" гэж хэлсэн байдаг. Гэтэл 25 минутын дараа өөрийнхөө хоолойг өмднийхөө тэлээгээр боож, нэг метр гаруй өндөртэй хашлаганаас тэлээнийхээ үзүүрийг уяад үхсэн байгаа юм. 190 орчим см өндөртэй хүүхэд тийм намхан хашлаганаас дүүжлэгдээд үхэх үү. Тэгээд боомилж үхсэн бол ядаж хүзүүн дээр нь ул мөр үлдэнэ шүү дээ. Боомилж үхсэн ор мөр байгаагүй. Хүзүүнийхээ баруун талд хөхөрч цус хурсан байсан. Энэ нь бууны бөгсөөр цохисон ул мөр гэж бодож байгаа. Хэн нэг нь бууны бөгсөөр цохиход яс нь цөмөрсөн үү, яасан шууд үхэлд хүргэсэн байх. Ангийнх нь захирагч, дарга, түрүүч нараасаа авахуулаад хэлсэн ярьсан нь хоорондоо зөрсөн ойлгомжгүй зүйл их бий. Тэр өдөр хамт харуулд гарсан залуусаас нь асуухад А хоолоо хийж идээд, их хөгжилтэй явсан. Амиа хорлохоор шинж тэмдэгч илрээгүй гэж байсан. Муугаар бодоход харуулд гарахдаа буутай, 60 ширхэг сумтай явж байсан цэрэг амиа хорлох байсан бол өөрийгөө буудчихна л биз дээ. Тэлээгээ тайлаад хоолойгоо боосноос буудсан нь шулуухан, өөрт нь зовохгүй амар биз дээ. Энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдэж өгөөч гэж хэнд хандахаа би мэдэхгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Хүзүүнийх нь баруун талд бууны бөгсөөр цохисон ул мөр байгаа шүү гэж хэлье.

-Энэ тухай асуухад эвгүй ч асуухгүй өнгөрч боломгүй байна. Хүүгийнхээ цогцсыг харсан уу, бие дээр нь ямар нэгэн шарх сорви байсан юм болов уу?

-Түрүүн би хэлсэн. Хүзүүнийх нь баруун талд бууны бөгсөөр цохисон бололтой цус хуралт юм уу, хөхрөлт байсан гэж. Мэргэжлийн хүмүүс нь чухам юу гэхийг мэдэхгүй юм. Шүүх эмнэлгийн шинжээч нь Туяа гэж хүн байсан. Би уулзах гэж оролдсон боловч намайг хүлээж аваагүй. Энэ хүн юу гэж дүгнэлт гаргахыг би мэдэхгүй байна. Бодвол Туяа гэдэг эмэгтэй хүн, хүүхэдтэй л байлгүй. Дүгнэлтийг нь үнэн зөв гаргаж өгөөсэй гэж хүсч байна. Биднийг очихоос өмнө талийгаачийн цогцост аль хэдүйн задлан шинжилгээ хийчихсэн байсан. Үүнийг ч би гайхсан. Уг нь ар гэрийнхэнд нь харуулж, задлан хийх ёстой баймаар. Тэгээд ч шүүх эмнэлгийнхэн дүгнэлтээ гаргахдаа бусдын нөлөөнд автдаг болсон тухай хүмүүс ярих юм. Дотоодын цэрэг, Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байдаг. Тэд шүүх эмнэлгийнхэнтэй танил. Дээрээс нь амиа хорлосон үгүйг нь шалгаж байгаа хүмүүс цагдаагийнхан. Энэ явдал зүгээр нэг цэрэг өөрийнхөө хоолойг боомилжээ гэж хэлүүлээд өнгөрмөөргүй байна. Хүүг минь хэн хөнөөсөн бэ, дараа нь хоолойд нь өмдний тэлээг нь хэн углуулсан гэдгийг би мэдэх хэрэгтэй байна. Би 50 гарч яваа хүн. Сор болсон сайхан хүүгээ алдсан юм чинь надад ичих юм алга. Ангийн захиргаа, дотоодын цэргээс би хүүгийнхээ амийг нэхнэ.

-Талийгаачийг та нар хэдэн удаа эргэж очсон бэ?

-Цэрэгт очсоноос нь хойш нийтдээ таван удаа эргэж очсон. Ах, дүү нар нь эргэж байсан. Хамгийн сүүлд, энэ хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө дүү нь эргэж очсон. Дүүгээ очиход нь "Энэ сарын 26-ны өдөр төрсөн өдөр болно. Чөлөө аваад очноо" гэж ярьсан байдаг.

-Талийгаач цэрэгт татагдахаасаа өмнө ямар ажил хийж байсан юм бэ?

-Ах нартайгаа барилга дээр ажиллаж байсан. Цэрэгт явж ирчихээд мэргэжлээрээ ажиллана гэж ярьдаг байсан юм. Солонгос, Монголын хамтарсан сургуулийг авто инженерийн мэргэжлээр төгссөн.

Э-мейл
Сэтгэгдэл
Байрлуулсан: Монгол
2010-03-15 22:39:14
арай ч дээ монголчуудаа.мэдээж тэр дарга нар нь л алсан юм байна.Ямар үхсэний араас үхэх биш.Одоо шү үх эмнэлгийн дүгнэлтийг нь Туяа гэдэг хүн зөв гарг аж өгч тус болоосой.Эхийх нь сэтгэл бага ч гэсэн д эвтэг.Хэн хүүгээ амий хорлосоон гээл сууж байхыг х үсэхэвдээ.
Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
“Пураам”коммпани хохирол нэхэмжилбэл хохирлыг Засгийн газар барагдуулах ёстой гэлээ

Солир манай гаригтай ойрхон өнгөрчээ

Дэлхийн шилдэг их сургуулиудыг тодрууллаа

Хойд Солонгос шинэ удирдагчаа хүлээж авахаар бэлтгэж байна

УИХ-ын гишүүд голын дагуух хог цэвэрлэж, Туул голоо хамгаалахыг уриаллаа

Владикавказад дэлбэрэлт болж 15 хүн амь үрэгдлээ

Нигерийн шоронгоос 8ОО хоригдол зугтав

Хуурамч уу, жинхэнэ үү?

Залуу удирдагчдын чуулган эхэллээ

Гурван фермийн тахианы шинжилгээний урьдчилсан хариу гарлаа

Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө

Гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй уулзана

"Улаанбаатар түншлэл–2010" нээгдлээ

Чөлөөтөөс дэлхийн аварга төрлөө

Чингэс хааны төрийн онолыг судлах судлагааны төв нээлтээ хийв

С.Эрдэнэ: МАХН-д дөрлүүлэх гэж зүтгэх юм уу. Э.Бат-Үүл эндүүрч байна

Э.Бат-Үүл: МАХН-ын захиалга байгаа гэж бодож байна

Н.ТҮВШИНБАЯР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ЯЛАГДЖЭЭ

Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив

Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1319.59 0
Евро EUR 1673.9 0
Иен JPY 15.77 0
Фунт GBP 2038.3 0
Рувль RUB 42.65 0
Юань CNY 194.14 0
Вон KRW 1.12 0
2010-09-10 ний өдрийн байдлаар
Зар сурталчилгаа

Цаг агаар
2010-09-09
Өдөртөө : 25
Шөнөдөө : 10

Өрнийн зурхай
Загас(2/19-3/20)
Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
2010-09-10
Дорнийн зурхай
2010-09-10
Аргын тооллын:  Аргын тооллын есдүгээр сарын 10. Сугар гариг.
Билгийн тооллын:  Билгийн тооллын 2. Тугчин одтой, харагчин гахай өдөр.
Наран ургах шингэх:  Өдрийн наран 06.31 цагт мандан 19.20 цагт жаргана.
Үс засуулбал:   тохиромжгүй.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах үйлнээ муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.