
Манай гимнастикч “Сингапур-2010”-ын эрхийг авлаа
"Сингапур-2010"
залуучуудын анхдугаар олимпийн наадмын хоёр дахь эрхийг манай тамирчин Ганбатын
Эрдэнэболд спортын гимнастикийн харайлтын төрөлд авлаа. Түүнтэй бэлтгэлийнх нь үеэр
цөөн хором ярилцсан юм.
-"Сингапур-2010" залуучуудын олимпийн эрх
авсанд баяр хүргэе. Өөрөө энэ олимпийн хоёр дахь эрхийг эх орондоо авчирлаа?
-Олимпийн эрх
авах болзлоо ямар ч байсан биелүүлсэн. Одоо албан ёсны мэдэгдэл ирэхийг хүлээж байна.
Олимпийн эрх авсандаа их баярлаж байна. Гэр бүлийнхэн, багш дасгалжуулагчдаа тусалж
дэмжиж байсанд баярлалаа.
-Спортын гимнастикаар хэдэн жил хичээллэж
байгаа вэ?
-Энэ спортоор
тав дахь жилдээ хичээллэж байна. Анх Ц.Алтантөгс багшид шавиар орж байсан.
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс
олимпийн эрхийн болзол хангасан уу?
-Тийм ээ. Ази
тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний харайлтын төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Алтан медалийг БНСУ, хүрэл медалийг Японы
тамирчин авсан.
-Аль сургуульд сурдаг вэ?
-Нийслэлийн
31 дүгээр дунд суруулийн 11-ийн "А" бүлэгт сурдаг.
-Олон улсын ямар уралдаануудад оролцоод
байна вэ. Өөрөө УАШТ-д сүүлийн гурван жил түрүүлсэн байх аа?
-2007-2009 оны
улсын аварга болсон. 2008 онд Азийн хүүхдийн их наадамд чөлөөт хөдөлгөөний төрөлд
мөнгө, Москвагийн Олон улсын тэмцээний харайлтын төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн
юм. Мөн ОХУ-ын Ленинск-Кузнетски хотноо зохиогдсон Олон улсын тэмцээний харайлтын
төрөлд алт, бариултай модон морины төрөлд мөнгөн медаль хүртээд байна.
-Танайхыг гэр бүлээрээ гимнастикийн улсууд
гэж сонссон?
-Манай ээж, ах,
эгч маань спортын гимнастикаар хичээллэж байсан. Бүгд энэ спортод сонирхолтой болохоор
гоё байдаг. Намайг тэд маань их дэмждэг.
-Дэлхийн шилдэг гимнастикчдаас хэнийг шүтэн
биширдэг вэ?
-Японы гимнастикчдыг
их хүндэлж биширдэг. Энэ спортоор хичээллэснээр хүний биеийн хөгжил, галбир сайжрахын
зэрэгцээ тэсвэр, хатуужилтай болдог.
-Одоо олимпийнхоо бэлтгэлд гарчихсан уу.
Ойрд ямар тэмцээнд оролцох вэ?
-Ойрын үед тэмцээн
уралдаан байхгүй байгаа. Олимпийн бэлтгэлдээ гарчихсан байгаа.
-Залуучуудын олимпод манайх хэр амжилттай
оролцох бол гэж бодож байна?
-Миний бодлоор манайх медаль авах боломжтой шүү. Ер нь
найдаж байгаа.
Д.Саруул
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Ханшийн мэдээ
Зар сурталчилгаа
Цаг агаар
2010-09-09

Өдөртөө :
25
Шөнөдөө :
10
Өрнийн зурхай
Загас(2/19-3/20)

Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
2010-09-10
Дорнийн зурхай
2010-09-10
 |
Аргын тооллын: |
Аргын тооллын есдүгээр сарын 10. Сугар гариг. |
 |
Билгийн тооллын: |
Билгийн тооллын 2. Тугчин одтой, харагчин гахай өдөр.
|
 |
Наран ургах шингэх: |
Өдрийн наран 06.31 цагт мандан 19.20 цагт жаргана. |
 |
Үс засуулбал: |
тохиромжгүй.
|
|
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах үйлнээ муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
|
| |