
Хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа урлагийн бүтээлийн жагсаалтыг гаргажээ
Энэ жагсаалтад алдарт зураач Ленардо да Винчи, Ван Гог нарын гурван ч бүтээл орсон байна. Жагсаалтын нэгдүгээрт орсон Ван Гогийн 30 сая ам.доллараар үнэлэгдэх “Нюений сүмийг орхин явж байгаа хүмүүс” нэртэй бүтээл нь 2002 онд Нидерландын Амстердам хотын төв музейгээс алдагджээ. Эдгээр хулгайлагдсан урлагийн бүтээлүүд нь зөвхөн уран зураг биш бөгөөд XVIII зууны үед хийгдсэн хийл хөгжим, уран баримал ч байгаа гэнэ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос гаргасан жагсаалтыг дор нийтлэв. 1. Ван Гогийн “Нюений сүмийг орхин явж байгаа хүмүүс” уран зураг 2. Ван Гогийн “Шевенигений далай” уран зураг 3. Линеорда да Винчигийн “Ярнвиндерийн Мадонна” уран зураг 4. Рембрандтын “Өөрийн хөрөг” уран зураг 5. Паул Кецаннегийн уран баримал 6. Микеланжелогийн уран зураг 7. Эдвард Мюнкийн “Хашгираан” уран зураг 8. XVIII зууны үеийн Давидоф-Морини Страдиварийн хийл 9. Венвенуто Селлиний “Солт Селлар” уран зураг 10. Караважогийн “Уугуул хүн” уран зураг
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Ханшийн мэдээ
Зар сурталчилгаа
Цаг агаар
2010-09-09

Өдөртөө :
25
Шөнөдөө :
10
Өрнийн зурхай
Загас(2/19-3/20)

Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
2010-09-10
Дорнийн зурхай
2010-09-10
 |
Аргын тооллын: |
Аргын тооллын есдүгээр сарын 10. Сугар гариг. |
 |
Билгийн тооллын: |
Билгийн тооллын 2. Тугчин одтой, харагчин гахай өдөр.
|
 |
Наран ургах шингэх: |
Өдрийн наран 06.31 цагт мандан 19.20 цагт жаргана. |
 |
Үс засуулбал: |
тохиромжгүй.
|
|
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах үйлнээ муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
|
| |