Тэрээр өөрийн лекцийн талаар хэлэхдээ “Бид цоо шинэ зүйл нээгээгүй юм аа. Энэ бол хэдэн зуун жилийн өмнөөс манай ард түмэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан уламжлалт анагаах ухааны зөвлөгөөнүүд байгаа. Хамгийн гол нь өвчнийг эмчлэхдээ гол нь биш түүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг л чухал. Харамсалтай нь сүүлийн үед манайхан өөрийн уламжлалт анагаах ухааны талаар мэдэхээ байсан. Хүн амын дундаж наслалт ч гэсэн буурсан. Энэ бүгд бидний хоол ундаа хэрхэн зохицуулж байгаагаас л шалтгаалж байна. Жишээлбэл: Хонины мах халуун төрлийн хоолондоо ордог, түүнийг хэзээ хэрхэн хэрэглэх вэ гэдгийг манай настайчууд сайн мэднэ. Түүнийг өвлийн сэрүүнд юм уу, өндөр настай, хий өвчтэй, төрсөн хүнд гэх мэт голдуу бие хаа нь муухан хүнд л өгдөг байсан. Гэтэл одоо хамаагүй л хэрэглэж байгаа биз дээ. Үнэхээрийн махсаад байвал сэрүүн төрлийн ямааны мах хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Энэ нь ч биед хэрэгтэй. Хэн ч гэсэн миний энэ лекцнээс өөрийн эрүүл мэнд, амьдралд хэрэгжүүлчихээр ганц ч гэсэн зөвлөгөөг аваад өдөр тутам хэрэгжүүлээсэй гэж бодож байна” гэв. Түүний лекцэнд сууснаар Монгол, ӨМӨЗО, Солонгос, Түвдийн эрдмийн зэрэг цолтой эмч, эрдэмтдэд нэг удаа үнэ төлбөргүй үзүүлж, зөвлөгөө авах эсвэл, Эхо-гоор нэг удаа төлбөргүй оношлуулах боломжтой юм байна.