• УИХ-ын гишүүн, Ономоогийн Энхсайхан хүнд өвчний улмаас 2006 оны гуравдугаар сарын 26-ны өдөр таалал төгслөө. Тэрбээр 1969 оны наймдугаар сарын 6-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 2000 онд Олон Улс Судлалын дээд сургуулийг орчуулагч-гадаад харилцааны менежерээр, 2001 онд Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг Бизнес судлаач мэргэжлээр тус тус төгссөн юм. 2004 онд болсон УИХ-ын сонгуулийн 48-р тойргийн сонгогчид түүнд итгэл хүлээлгэн УИХ-ын гишүүнээр сонгосон юм. Эрхэм түшээ маань таалал төгссөнөөр Монголын төр, Засгийн газар, Ардчилсан нам, УИХ-ын 48-р тойргийн сонгогчид төдийгүй Монголын ардчиллын үйл хэрэгт хүнд гарз учирлаа. О.Энхсайхан ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч эрхэм хүн байлаа. Монгол орныхоо газар шороо, ашигт малтмал, улсынхаа тусгаар тогтнолын төлөө үнэнч зүтгэж, яваад их үйлсийнхээ замд журмын нөхдөөсөө халин одлоо. Түүний ажил хэрэгч, нөхөрсөг, даруу төлөв, шударга зан чанар гэгээн дүр нь ардчиллын төлөө хамтран тэмцэгчдийн дунд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно. Ум маний бад ми хум АрдЧилсан намын хэрэг эрхлэх газар • УИХ-ын гишүүн, Монгол Улсын төр, ниймгийн зүтгэлтэн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ономоогийн Энхсайхан 2006 оны гуравдугаар сарын 26-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. О.Энхсайхан нь тууштай ардчилагч билээ. Тэрбээр 1990-ээд оны эхээр өрнөсөн ардчилсан хувьсгалыг Хөвсгөл аймагт эхлүүлэх улмаар манлайлан удирдаж явсан Монголын ардчиллын төлөө тууштай тэмцэгч юм. О.Энхсайхан Ардчилсан намд гишүүнээр элсэн улс төрийн идэвхтэй амьдралаа үргэлжлүүлсэн бөгөөд 2004 онд ардчилсан хүчний намууд хүчээ нэгтгэн “Эх орон-Ардчилал” Эвслийг байгуулан УИХ-ын сонгуульд оролцоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан холч бодлоготой улс төрч байсан юм. 2000-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ыг тэргүүлэн тууштай ажилласныг 2004 оны сонгуульд УИХ-ын дөрвөн тойрогт ардчилсан хүчнийхэн ялсан дүн бэлхнээ харуулдаг. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ономоогийн Энхсайханы “Монгол орны маань тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Монгол түмний эрх чөлөөний бодит баталгаа нь манай ард иргэдийн чинээлэг хангалуун аж амьдрал мөн” хэмээсэн туйлын зорилго, үйл хэрэг нь бидний сэтгэл зүрх, үйл ажиллагаанд үүрд мөнх амьдрах болно” Иргэний Зориг нам • Хөвсгөл нутгийн унаган хүү УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн О.Энхсайхан хүнд өвчний улмаас таалал төгссөн мэдээг аваад “Эх орон” намын гишүүд харуусан гашуудаж байна. Тэрбээр Монгол оронд ардчилал, оюун санааны эрх чөлөө, шударга ёс тогтоохын төлөө хөдөлгөөнд анхнаас нь гар бие оролцож түүнийхээ үр шимийг үзэж, цаашид төрийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд мэдлэг чадвараа зориулахаар сэтгэл шулуудсан цөөхөн хүний нэг байлаа. Бидний журмын анд О.Энхсайханд хийж амжаагүй зүйл бодож мөрөөдөж явсан олон юм байгаа. Тэр бүхнийг нь аав, ээж, амраг хань, алаг үр, ахан дүүс, найз нөхөд, журмын андууд чинь үргэлжүүлэх болно. Мөн “Эх орон” намын гишүүд дотнын нөхрөө цаг бусаар алдсандаа гүнээ харуусан гашуудаж буйгаа илэрхийлье. Түүнийг хайрлан хүндэтгэж явсан бүх хүнд эмгэнэл илэрхийлье. “Эх орон” намын улс тӨрийн зӨвлӨл • УИХ-ын гишүүн Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Энхсайхан цаг бусаар таалал төгссөнд МУНН гүнээ эмгэнэж байна. Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, газар шорооны төлөө цогтой тэмцэгч байлаа. О.Энхсайхан “Монгол хүн Монгол газар шороондоо эзэн нь байх ёстой” гэсэн үзлийг тууштай дэмжин газрын баялгийг ард түмэндээ шударгаар хуваарилан өвөг дээдсээс уламжлан ирсэн газар шороог Монголын ард түмний халдашгүй өмч хэмээн үзэгч эх оронч байв. Талийгаачийн ар гэр, ах дүүс, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Түүний богинохон боловч бүтээлч амьдрал, тэмцэл бидний зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам • Ардчилал, шударга ёс, эх нутгийнхаа газар шорооны төлөө тууштай тэмцэгч, Монголын ардчилсан Холбооны анхны гишүүдийн нэг УИХ-ын гишүүдийн нэг, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, бидний дотнын анд, журмын нөхөр О.Энхсайхан хүнд өвчний улмаас таалал төгссөн мэдээ ирж, ардчилсан хувьсгалыг ялуулахад мөр зэрэгцэн тэмцэж явсан мянга мянган гишүүд, дэмжигчдийн сэтгэлд нөхөж баршгүй гарз хохирол авчирлаа. О.Энхсайхан 1990 онд Хөвсгөл аймгийн Ардчилсан холбооны анхны зохицуулах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан холбооны дарга, тэргүүлэгч гишүүний үүрэгт ажлыг хийж явсан, бид бүхний дотнын анд нөхөр маань билээ. Түүний дэндүү эр зоригтой, гайхалтай эх оронч, шударга зан чанар монгол хүн бүрийн сэтгэлд нийцэж түүний үзэл бодол, үйл ажиллагааг олон хүн дэмжиж байсан юм. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хадгалах, эрдэс баялгийнхаа үр өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээхийн төлөө тууштай тэмцэгч О.Энхсайхан маань Монголд Ардчилсан хувьсгалыг эхлүүлэгчдийн нэг, ирээдүйтэй залуу улстөрч, үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэгч ардчилал, шударга ёсыг тогтоохын төлөө залуу насаа зориулж явсан нэгэн байв. Түүний зорьж, тэмцэж явсан үйл хэрэг, ардчилал газар шорооныхоо төлөө гэсэн тэмцлийг нь тасралтгүй үргэлжүүлэн бодит ажил хэрэг болгох үйлсийг МоАХ-ны нийт гишүүд, дэмжигчид, журмын нөхөд нь хэрэгжүүлэх болно. Талийгаачийн аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүс анд найз нарт нь гүн эмгэнэл илэрхийлье. Журмын нөхрийн маань гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдаж явах болно. Монголын АрдЧилсан холбоо Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Н.Ширэндэв, Ш.Төмөрбаатар, Н.Самбараазана, Б.Билэгт, Х.Хувьтөгөлдөр, Ш.Түвдэндорж, Б.Батбаатар, Ц.Энхтүвшин, П.Цагаан, До.Ганболд, Ц.Сүхбаатар, Д.Төмөрбаатар, П.Дэлгэрсайхан, Тэргүүлэгчид нийт гишүүдээс • УИХ-ын гишүүн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн Хөвсгөл аймагт Ардчилсан хөдөлгөөнийг санаачлагчдын нэг, цогтой эх оронч, ардчиллын үнэт зүйлсийн төлөө тууштай тэмцэгч Ономоогийн Энхсайхан 37-хон насандаа ертөнцийн мөнх бусын үзүүлж монголчууд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолдлоо. Тэрээр өөрийнхөө богино боловч эрч хүчтэй амьдралаа Монгол газар шороон дээр ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд зориулсан монголын ард түмний хүү байлаа. Түүний шударга зарчимч байр суурь, эх орон газар шорооны төлөө тууштай тэмцэгч зан чанар хойч үеийн мянга мянган залуучуудад үлгэр дууриалал болох нь лавтай О.Энхсайханы эгэл инээмсэглэл, бахархам эрч хүчтэй амьдрал, түүний гэгээн дүр бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно ЭрҮҮл нийгэм намыг санааЧлагЧид ЭрҮҮл нийгэм-Иргэний хӨдӨлгӨӨн • “Идэр Холдинг” ХХК, “Зос трейд” ХХК-ийн хамт олон, “Нью индустр” ХХК-ийн хамт олон, “Зос сервис” ХХК-ийн хамт олон, “Зос проект” ХХК-ийн хамт олон, МУИС Хууль Зүйн Их сургуулийн захирал, академич С.Нарангэрэл болон сургуулийн хамт олон, Ашигт Малтмал Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын хамт олон, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын IV багийн АН-ын хэсгийн журмын нөхөд Г.Санжжав, Б.Баярцэцэг, Н.Эрдэнэчулуун, Ц.Энхтайван, Н.Цолмон, Л.Төгсжаргал, Д.Батпүрэв, Оюунбат,Ө.Сугар нар, Хөвсгөл аймгийн Ус суваг, Нийтийн аж ахуйн компаний захиргаа, хамт олон, Хөвсгөл аймгийн МАХН-ын хороо, МАХН-ын дэргэдэх Ахмадын холбоо, Ардчилсан социалист залуучуудын холбоо,Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Увс аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд, Ардчилсан намын ахмадын холбоо, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХТ, ЗД, түүний Тамгын газар, Хөвсгөл аймгийн Ардчилсан нам, МОАХ-ны салбар зөвлөл, Ардчилсан ахмадын хороо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Төмөрбулаг сумын Ардчилсан нам, Түнэл сумын Засаг даргын Тамгын газар, Цагаан-Уул сумын ИТРТ, ЗДТГ, нийт иргэд сонгогчид, Баянзүрх сумын Ардчилсан нам, Ханх сумын Ардчилсан намын үүр, ЗДТГ, ИТХТ, Хөвсгөл аймгийн Холбоо Ч.Наранцэцэг, гэр бүл, ээж Долгоржав дүү нарын хамт, Ренчинлхүмбэ сумын ИТХТ, ЗДТГ-аас эмгэнэлийн цахилгаан утас ирүүлжээ. • Хорвоогоос цаг бусаар халин одогч хүний амь бүхэн хайран. Тэр тусмаа эгэл амьдралд чоно мэт золбоотой, хийморилог явсан, зөвхөн өөрийн төлөө бус, зон олныхоо төлөө амьдарч тэмцэж чадсан эр зоригтой халуун эх оронч дүү маань цэл залуугаараа таалал төгссөн нь даанч харамсалтй. Монголын газар шороо, тусгаар тогтнолын төлөө өнөө үеийнхнийг оройлон тэмцэгч нь дүү чи байсан. Үүгээрээ чиний амьдрал, тэмцэл гүн гүнзгий утга учиртай байлаа. Дүү чам шиг туйлбартай эх оронч угаас хуруу дарам цөөхөн байдаг. Олон түмэн үүнийг мэдэрдэг болохоороо Идэрийн голын эрэлхэг хөвүүн чамд асар их итгэл найдвар тавьж байсан юм шүү. Энэ өдрүүдэд чамайг зөвхөн Хөвсгөлд төдийгүй Монгол даяар дурсан эмгэнэцгээж байна. Тэгэхлээр чи зүгээр нэг ердийн амьдарсангүй. Бурхны оронд амар амгалан нойрс доо, дүү минь. Сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболд