
Доогуур нь сэндийлснээс болж төмөр зам цөмрөх аюулд хүрчээ
ЗТАЖЯ, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргасан хүсэлтийн дагуу 2007 оны дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 5-ны хооронд Налайх дүүргийн төмөр замын аюулгүйн бүсэд нүүрс олборлож буй далд уурхайнуудыг мэргэжлийн байгууллага шалгахад дараахь дүгнэлтийг гаргажээ. Үүгээр хэмжилт хийх боломжтой найман далд уурхай, аюулгүйн бүсэд буй 25 уурхайн байршлыг тогтоож төмөр замын суулт хийсэн хэсгийг тогтоосон байна. Уг хэмжилтээр “Отгонтэнгэр” ХХК, 33-37 метр, “Эхийн сэтгэл” ХХК 60 метр, иргэн Тороо 35-50 метр төмөр замын гүнд ухаж байгаа нь тогтоогдсон байна. Энд мөн ил уурхайг хувьчилж авсан “Баялаг-Налайх” ХХК-ийн төмөр замын хамгаалалтын бүсийг хамарсан 4-5 пласт байгааг илрүүлжээ. Тэндхийн оршин суугчдын нотолж байгаагаар хувь хүмүүс болон компаниуд бүгд төмөр замын доогуур хамгаалалтын бүсэд нүүрс олборлож байгаа хэмээн баталж байгаа аж. Энэ бүхнээс үзэхэд нүүрс олборлож зарахын төлөө амь тавин зүтгэгчдийн газар доогуур ухаж байгаа нүх цооногуудын байршил, тоо баримжаа ч алдагдсан байна. Өдгөө Налайх дүүргийн төмөр зам нь нүүрс олборлож байгаа талбайн хэсэгт нэг метр хүртэл доош сууж галт тэрэг зорчиход цөмөрч аваар гарах хэмжээнд хүрээд байгаа нь айдас төрүүлж байна. Салбарын яамнаас дээрх нөхцөл байдлыг Улсын мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын Ерөнхий газарт удаа дараа мэдэгдсэн ч дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. Өнөө маргаашгүй Налайхын төмөр замыг ЗТАЖЯ-наас арга буюу хаахаар болсон байна. Галт тэрэг осолдож эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө хохирч болзошгүй тул ийнхүү 70 жилийн өмнө баригдсан Монголын анхны төмөр зам хаагдах нь тодорхой болжээ. Л.Моломжамц
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Ханшийн мэдээ
Зар сурталчилгаа
Цаг агаар
2010-09-09

Өдөртөө :
25
Шөнөдөө :
10
Өрнийн зурхай
Загас(2/19-3/20)

Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
2010-09-10
Дорнийн зурхай
2010-09-10
 |
Аргын тооллын: |
Аргын тооллын есдүгээр сарын 10. Сугар гариг. |
 |
Билгийн тооллын: |
Билгийн тооллын 2. Тугчин одтой, харагчин гахай өдөр.
|
 |
Наран ургах шингэх: |
Өдрийн наран 06.31 цагт мандан 19.20 цагт жаргана. |
 |
Үс засуулбал: |
тохиромжгүй.
|
|
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах үйлнээ муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
|
| |