.jpg)


Аврагчдад тулгарч байгаа гол бэрхшээл нь автомашины түгжрэл байв. Учир нь "Бодь цамхаг"-ийн ойролцоо Чингэлтэй дүүргийн шүүх, гар утасны засвар үйлчилгээний төв байдаг болохоор хөдөлгөөн ихтэй. Дээрээс нь тэр орчмын автомашины зогсоол багтаамж муутайгаас иргэд машинаа зам дээр байрлуулах нь энгийн үзэгдэл болжээ. Хэрэв гал гарвал хүнд даацын устай галын машинууд тийш орохдоо багагүй хугацаа алдана. Тиймээс "Шуурхай бүлэг-150"-ынхан галын машинуудаас түрүүлж ирээд зам чөлөөлж байлаа.
Өдөрлөгийн үеэр Чингэлтэй дүүргийн арвах гал унтраах аравдугаар анги болон "Бодь даатгал" компани иргэд, аж ахуй нэгжид галаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө заавар өгч байв. Мөн "Шуурхай бүлэг-105"-ынхан өөрсдийн аврах үйл ажиллагаанд хэрэглэдэг багаж хэрэгслээ дэлгэжээ. Тэнд мянга гаруй хүний амийг аврахад онцгой үүрэг гүйцэтгэсэн "Медведев" хэмээх таслагч багаж байлаа. Энэ нь ямар ч гантай төмрийг хэсэгчлэн хайчлах чадалтай аж. Уг багажны талаар аврагчид танилцуулахдаа "Анх манай шуурхай бүлэг байгуулагдахдаа хоёр ком "Медведев" худалдаж авсан юм. Тухайн үед нэг ширхэг нь 28 сая төгрөгийн үнэтэй байсан болохоор хүмүүс ихэд шүүмжилж, автомашины үнэтэй ямар багаж байдаг юм бэ гэж байлаа" гэв. Мөн бүх төрлийн хаалгыг хоёрхон минутад онгойлгох багаж, таван тонн төмрийг нэг метр тэлдэг данхраад зэрэг 40-өөд нэр төрлийн хэрэгсэл байлаа. Аврагчдаас ямар чиглэлийн дуудлагаар ихэвчлэн ажилладгийг нь сонирхоход "Автын осол байнга гардаг. Энэ нь жолооч нарын биенээ үл хүндэтгэсэн араншинтай нь холбоотой. Нөгөөтэйгүүр шөнийн цагаар гарсан осол нь гэрлээ шилжүүлээгүй жолоочийн буруугаас үүдэлтэй байдаг" гэлээ.
| Валютын нэр | Нэгж | Төгрөг валюттай | Өөрчлөлт |
| USD | 1319.59 | ||
| EUR | 1673.9 | ||
| JPY | 15.77 | ||
| GBP | 2038.3 | ||
| RUB | 42.65 | ||
| CNY | 194.14 | ||
| KRW | 1.12 |
Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
|
||||||||||||
| Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах үйлнээ муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй. |
||||||||||||