2003 ony Nissan Murano hudaldana. Mongold 1 jil yavsan, mungulug saaral ungutei.            Gal            Zaisan gereen wilad 360 m2 bair udaan khugtsaagaar tureeslen 70119458            Zaisan Royal Green Villa Hothond 200 mk bair zarna. Tel: 99110721 99080263            hariltsaany soyol,manlailal,etiket,yarih chadvart surgah Zaluu Hatagtai Noyodyn SURGUUL 9/13nd ehelne.LADY tov.317989 91195824 99117059            Mcs tiger cola uildveriin urd tald tov zam daguu 2000 kvadrat metr gazriig obyekttoi ni zarna. Utas 99109938            Sayaxan Amerikaas irsen xamgiin suuliin zagvarin tsoo shine Toshiba notebook computer zarna Utas 99189882 70111959            songino xairxan durg-n urd orchlon xorolol 45 bair, 2 oroo shine bair xyamd zarna.53,7 m2,10 davxar-n 5 davxart uls-n komis avch ul xodlox-n gerchilge garsan            0,8x2,0 hemjetei 2 shirheg, 0,86x2,0 hemjetei 2 shirheg hatasan shilen halga, 2,66x0,975 hemjetei 4 shirheg hatasan shilen hana hyamd zarna.            lagn zahialgat surgalt chanarn undur tuvshind yavuulna. Perfect English surgaltiin tuv. Hayag: Tumur zam Variete tuv. 99146455 99067981            Udahgui ehleh gej bga angli helnii bogino hugatsaand undur ur duntei erchimjuulsen tsagn bolon erchimjuulsen angidaa elselt avch baina. Mun alban baiguul            Zam daguu bairlaltai 150 m2 talbaitai avto ugaalgiin gazar zarna            23nastai, Emegtei, 2009ond Hvmvnleg.n Uhani Ih Surguliig Biznes.n udirdlagar togsson. OY-n hudaldaa.r mergeshsen. 380.0s deesh tsalint bolomjiin ajil haij bna.            Tumur zamd bogd ariin 1 uruu bair zarnaa mash dulaahan naran taldaa tsonhtoi utas 99081468            dsen vilchilgeenii tuw bolohod tohiromjtoi amerik town, mongol ger town 2in dund bairshiltai gazar yaraltai hymd zarna            Belhed tusgai zuwshuurultei 80mkw delgvvrtei, 1200mkw gazartai, uwliin 56mkw bairtai urgutgul hiih bolomjtoi zasmal zamin derged bairshiltai bohiroo shii            Nogoon tejeel,erdene shish, arvai, ulaan buudaig darshnii kombainaar khuraaj yilchilne. Namriin urinsh bolovsruulalt khiine. Utas: 99116976            na. Utas- 99099840            Xamtarcn ajilna. Darxan xotin tøwd ontsgoi ashigtai bairlaltai gazart uilcnilge oppissiin barilgin xøpøngø oruulagcn xaij bna.            Hariutslagatai, hariltsaani soeltoi, togtvortoi ajillah, ajlin achaalal daah chadvartai shudarga 25 hurtelhi nasni humuusig zahialgin menejereer ajild av             Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

 

 

Мэдээ

Энэ сэд­вээр өнөөдөр “Rock mon building” төвд 9-17 цагийн хооронд “Барилга ч, байгаль ч экологийн цэвэр орчин” гэсэн сэдвийн доор лекц явагдах юм байна. Лек­цийн талаар Барилгын судал­гааны Координат төв өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хий­лээ. Уг арга хэмжээнд дэл­хийн түвшинд таарсан чанар­тай барилга барихын тулд юуг анхаарах, орон сууцны үнэ өртгийг хэрхэн бууруулах зэрэг өнөөгийн барилгын салбарт тулгараад байгаа чухал асуудлыг хэлэлцэх гэнэ. Үүнд барилгын мэдээ­лэл, судалгаа сурталчил­гааны Координат төв, гадаад дотоодын мэргэжилтэн багш, судлаачид, барилгын мате­риал үйлдвэрлэгч компаниуд оролцох юм байна. Өнөөдөр манайд бариг­даж буй барилгын ихэнх нь дэлхийн стандартад нийцсэн байж чадахгүй байна гэж хурлын үеэр онцолж байлаа. Тухайлбал, “Манай улсын барилгын 60 хувь нь хөрсний усанд автсан байдаг. Хэрвээ хундаам хөрсний усанд идэгд­­вэл барилга нурах аюул­тай. Манай барилгын компаниуд дэлхийн стандар­тад нийцсэн материал ашиг­лаагүй атлаа олон улсын зах зээлийн үнэ хэмээн өн­дөр өртгөөр худалдаалж иргэ­дийг хохироож байна. Наад захын жишээ дурдахад, ба­рил­гын дулаалгын материал болох хөөсөнцрийг дэлхийн аль ч улс ашиглахаа больсон. Гэтэл манай улс одоо хүртэл ашигласаар байна” гэв.   Цасан шуурганаар долоон хүн осгож амиа алдсан байна Өнгөрсөн амралтын өд­рүүдэд нутгийн зүүн хагас, төвийн аймгуудын хойд хэс­гээр цас орж, цасан шуурга тавьсан. Шуурганаар нийт долоон иргэн амь насаа алд­сан байна. Энэ аюул Сүх­баатар аймагт энэ сарын 5-7-ны хооронд тохиолджээ. Тус аймгийн Уулбаян суманд хи­чээлээ тараад гэртээ хари­хаар явж байсан 13-15 насны Л.Батзаяа, М.Гончиг, П.Уу­ганаа, мөн тус аймгийн Мөнх­хаан сумын иргэн С.Энхбат, Сүхбаатар сумын иргэн Д.Адь­­яа түүний хүү А.Төмөр­хуяг нар амь насаа алджээ. Эрдэ­нэт хүний амь эрсэдсэнд Мон­­­­­гол Улсын Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын зөвлөл гү­нээ харамсаж, тэдний эцэг эх, гэр бүлийнхэнд эмгэ­нэл илэр­хийллээ,  Шууданчдын баяраар отгон марк төрлөө  Манайд шинэ үеийн шуу­дан үүсч хөгжсөний 86 жи­лийн ойн баяр өчигдөр Улсын филармоны зааланд боллоо. Үе, үеийн шууданчид цуг­ласан уг үйл явдлын хүндтэй зочноор гавьяат холбоочин Д.Готов, Э.Норовжав, Б.Баа­тар, Д.Төгсөө нар байв. Энэ үеэр Монголын орчин үеийн 884 дэх маркийн нээлт бол­сон юм. “Шинэ үеийн уран зураг” сэдэвт эл марк нь Төрийн шагналт зураач С.Са­ранцацралтын “Цагаан уул”, Ч.Чимэддоржийн “Ээжийн тухай дуу”, Ц.Энхжингийн “XV”, Ц.Цэгмэдийн “Орхон” зэрэг бүтээлүүд байв. Хурал дээр төрийн дээд одон ме­даль “Алтан гадас”, “Шуу­дангийн тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин” цол тэмд­гийг нийт арван хүн хүртсэн юм.   Анх 1874 оны аравдугаар сарын 9-ний өдөр Швейца­рийн нийслэл Берн хотноо Дэлхийн шуудангийн байгуул­лага үүсч байжээ. Энэ өдрийг түүхэнд “Дэлхийн шууданч­дын өдөр” болгож, жил бүр тэмдэглэсээр ирсэн. Иймээс ихэнх улс орнууд баярын өдрөө өөрсдийн шинэ бүтээг­дэ­хүүнээ сурталчлах, та­ниу­лах байдлаар тэмдэглэдэг юм байна. Харин манай шуу­данчид Дэлхийн шууданчдын өдрийг тохиолдуулан өнгөр­сөн бямба гаригт “Шуудан хэвлэлийн яармаг”-ийг зо­хион байгуулж, хэвлэлийнхэн идэвхтэй оролцсон юм.   Өнөө жилийн “Монголын шууданчдын баяр”-ын өдрөөр Солонгосын шуудангийн бай­гууллагын ерөнхийлөгч ноён Жунг, Кьюнг, Казахстаны шуудангийн гүйцэтгэх захи­рал Д.Молдагалиев нар ма­найд айлчилсан. Манайх эд­гээр улсуудтай хамтын ажил­лагааны анхны ажил хэрэгч уулзалт хийснээрээ онцлог болжээ. Үүний үр дүнд шуу­дангийн байгууллагуудын хам­тарсан үйлчилгээ, тэр дундаа шуудангаар улс хоо­рондын мөнгөн гуйвуулгыг явуулах тухай харилцан ойл­голцлын санамж бичигт та­лууд гарын үсэг зуржээ. Энэ нь цаашид шуудангийн бай­гууллагууд улс хоорондын мөнгөн гуй­вуул­гыг хямд өрт­гөөр, өргөн сүлжээгээр хэрэг­лэгчдэд хүргэх давуу талтай юм байна.  М.МӨНХЦЭЦЭГ  Хохирогчид асуудлыг шийдэж өгөхийг шаардаж байна “САПУ”-гийн хохирогч Д.Ал­­­тантуяа, Ч.Энхтуяа нар Сүхбаатар дүүргийн “Хүүх­дийн II” эмнэлэгт өлсгөлөн зарлаад багагүй хугацаа өн­гөр­лөө. Өлсгөлөн зарлас­наасаа хойш Д.Алтантуяагийн жин 13, Ч.Энхтуяагийнх 4.5 кг хасагджээ. Тэд өчигдөр эмнэ­лэгт хэвлэлийн бага хурал зарласан. Сэтгүүлчидтэй уулзсан гол шалтгаан нь “ТВ-8” телевиз даваа гаригийн “Толь” мэдээллийн хөтөлбө­рөөрөө хохирогчдыг өлсгө­лөн­гөө зогсоолоо хэмээн ташаа мэдээлснийг зал­руу­лахад байв. Мөн тэд өөрсдө­дөө то­хиолд­сон, хүний эрх зөр­чигдөж буй асуудлыг зохи­цуулж өгөхийг хүсч, холбог­дох хүмүүст хандах болсноо мэдэгдсэн. Хохирогчид энэ тухайд “Бид өчигдөр Нийс­лэлийн Засаг дарга Ц.Бат­баяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер, МАХН-ын хороон дарга Г.Мөнхбаяр, Чин­гэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очир­бат, түүний ор­логч V.Баяр­маг­най, тус дүүр­гийн цагдаа­гийн хэлтсийн дарга хурандаа Б.Батсайхан нарт тэдний гэм бурууг дурд­сан тухай албан бичиг хүр­гүүлсэн. Үүнээс Б.Батсайхан бидний хүсэлтийг аваагүй. Уг нь Үндсэн хуулинд иргэд төрийн албан хаагчид гомдол гаргаж, шийдвэрлүү­лэх эрх­тэй гээд заачихсан байдаг. Гэтэл тэр хүн надад ямар ч хамаагүй. Би зөвхөн тамгатай бичиг авдаг гээд өөрөөсөө зайлуулсан. Өнөө­дөр бид Нийслэлийн цагдаа­гийн газ­рын дарга Д.Бумнан­жидад гэм буруутайг нь дур­даж, хуулийг сахин биелүүлэх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ. Тэр хүн бол Увс аймгийнх. Ц.Нямдор­жийн даалгавраар цагдаагийн хэлтсүүдийн дарга нараа амаа­раа удирддаг. Бас хэрэг бүртгэх газрын хуран­даа Ш.Мягмаржавт хохирлыг үнэн зөвөөр нь тогтоолгох тухай өөрийн нь буруутайг заасан бичиг бэлтгэсэн. Тэр­бээр мэдүүлэг өгч байсан хохи­рогч­дыг дарамталж хохирлын хэмжээг буруу тогтоосон” гэв. Мөн тэд Ерөнхийлөгч Н.Энх­баярт гэм буруутайд нь арга хэмжээ авч, хүний амь нас бусниулахаас сэргийлж, хам­гаалах тухай хүсэлт гаргажээ. Харин Ц.Нямдоржид нутаг усны үзлээ дэвэргэсэн хэ­мээн үзэж хандах юм байна. Түүнчлэн Ерөнхий сайд М.Энх­болдод зэхсэн албан бичигт “Хувийн сонирхолд хөтлөгдөн албан тушаал, эрх мэдлийн хойноос хөөцөлдөн МАХН-ын гишүүн болсноор таны хүсэл биелсэн. Ингэс­нээр зөвхөн тушаал гүйцэт­гэдэг хүмүүсээр хүрээлүүлэн төрийн ажлын самруулсан таны үйл ажиллагаанаас бид хохирсон” гэжээ. Тэд дээрх хүсэлтүүдээ нэгтгээд Цагдаа­гийн ерөнхий газрын дарга М.Ганболд, Хууль зүйн сайд Д.Одбаяр болон УИХ-ын ги­шүү­дэд өгөхөөр бэлтгэжээ. М.МӨНХ
Э-мейл
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
“Пураам”коммпани хохирол нэхэмжилбэл хохирлыг Засгийн газар барагдуулах ёстой гэлээ

Солир манай гаригтай ойрхон өнгөрчээ

Дэлхийн шилдэг их сургуулиудыг тодрууллаа

Хойд Солонгос шинэ удирдагчаа хүлээж авахаар бэлтгэж байна

УИХ-ын гишүүд голын дагуух хог цэвэрлэж, Туул голоо хамгаалахыг уриаллаа

Владикавказад дэлбэрэлт болж 15 хүн амь үрэгдлээ

Нигерийн шоронгоос 8ОО хоригдол зугтав

Хуурамч уу, жинхэнэ үү?

Залуу удирдагчдын чуулган эхэллээ

Гурван фермийн тахианы шинжилгээний урьдчилсан хариу гарлаа

Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө

Гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй уулзана

"Улаанбаатар түншлэл–2010" нээгдлээ

Чөлөөтөөс дэлхийн аварга төрлөө

Чингэс хааны төрийн онолыг судлах судлагааны төв нээлтээ хийв

С.Эрдэнэ: МАХН-д дөрлүүлэх гэж зүтгэх юм уу. Э.Бат-Үүл эндүүрч байна

Э.Бат-Үүл: МАХН-ын захиалга байгаа гэж бодож байна

Н.ТҮВШИНБАЯР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ЯЛАГДЖЭЭ

Канадын элчин сайд жуух бичгээ өргөн барив

Хүмүүсийг үй олноор нь хөнөөж булсан булш илрүүлжээ

Ханшийн мэдээ
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
Доллар USD 1319.59 0
Евро EUR 1673.9 0
Иен JPY 15.77 0
Фунт GBP 2038.3 0
Рувль RUB 42.65 0
Юань CNY 194.14 0
Вон KRW 1.12 0
2010-09-10 ний өдрийн байдлаар
Зар сурталчилгаа

Цаг агаар
2010-09-09
Өдөртөө : 25
Шөнөдөө : 10

Өрнийн зурхай
Загас(2/19-3/20)
Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
2010-09-10
Дорнийн зурхай
2010-09-10
Аргын тооллын:  Аргын тооллын есдүгээр сарын 10. Сугар гариг.
Билгийн тооллын:  Билгийн тооллын 2. Тугчин одтой, харагчин гахай өдөр.
Наран ургах шингэх:  Өдрийн наран 06.31 цагт мандан 19.20 цагт жаргана.
Үс засуулбал:   тохиромжгүй.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах үйлнээ муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.