
2007 оны Нобелийн шагналтнууд
АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан А.Горын бүтээсэн Оскарын шагнал хүртсэн “Эвгүй үнэн” баримтат кино нь олны анхаарлыг маш ихээр татсан. Дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хурцаар хөндөж олны анхаарлыг хандуулсан билээ. Энэ нь А.Горын хувьд төдийгүй Америкийн Ардчилсан намын хувьд чухал үйл явдал юм. Учир нь экс дэд Ерөнхийлөгчийн нэр хүнд нэлээд өссөн бөгөөд намаас нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх тухай яригдах боллоо. Физик Физикийн салбараас Нобелийн шагналыг хоёр хүнд олгох шийдвэр гаргасан байна. Энэ нь Францын иргэн Альберт Ферт, Германы иргэн Петер Грюнберг нар юм. Эдгээр эрдэмтдийн соронз нь цахилгааны дамжуулалтад нөлөөлдөг болох судалгааны бүтээл нь шинжлэх ухаан техникийн хөгжлийг бас нэгэн шатаар ахиулах юм. Энэ судалгаа нь компьютерийн хатуу дискийн багтаамжийг нэлээд нэмэгдүүлэх онцлогтой. Ингэснээр бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютерт маш том дэвшил гарлаа. Өдгөө 69 настай Альберт Ферт нь 1995 оноос Францын Орсэ хот дахь Шинжлэх ухааны судалгааны үндэсний төв дэх физик судалгааны хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Харин 68 настай Петер Грюнберг нь Юлих хотын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн Физикийн хүрээлэнд ажилладаг юм. Энэ хоёр эрдэмтэн нь энэ судалгааг тус тусдаа хийсэн аж. Уран зохиол Нобелийн уран зохиолын шагналыг Их Британийн зохиолч Дорис Лессинг хүртлээ. Шведийн Шинжлэх ухааны академиас гаргасан мэдэгдэлд “Хоёр хуваагдсан соёлыг судалж буй эмэгтэйн дүрийг чадварлагаар гаргасны төлөө” хэмээн онцлон дурдсан байна. Шведийн шинжлэх ухааны академиас энэ баяртай мэдээг дуулгахаар зохиолч руу утасдсан боловч тэрээр дэлгүүр хэсэхээр гарсан байжээ. Дашрамд дурдахад уран зохиолын салбарт олгодог Европын бүх л шагналыг түүчихсэн Дорис Лессинг 30 жил дараалан Нобелийн шагналд нэр дэвшсэн байна. Тиймээс ч шагнал хүртэх болсон тухай мэдэгдэхэд нэг их гайхаагүй гэнэ. Анагаах ухаан Нобелийн хорооноос жил бүр хамгийн эхэнд анагаах ухааны салбараас уг шагналыг хүртэх болсон хүнийг зарладаг билээ. Энэ жил Америкийн эрдэмтэд Марио Капекки, Оливер Смитис, Их Британийн иргэн Мартин Эванс нар энэ нэр хүндтэй шагналыг хүртэх болсон тухайгаа хамгийн түрүүнд мэдсэн. Тэдний хийсэн нээлтийн ачаар өвчний улмаас устсан эд эсээ сэргээх боломж нээгдлээ. Ялангуяа мэдрэлийн төв системийн үйл ажиллагааг сэргээх бүрэн боломжтой болсон гэнэ. Ингэснээр чихрийн шижин, Альцгеймерийн зэрэг өвчнийг эмчлэх үндэс суурь нь тавигдлаа гэсэн үг. М.Капекки, О.Смитис, М.Эванс нар нь олон жилийн турш хулгана дээр туршилт хийж генийг засварлах аргын үндсэн дээр анагаах ухааны салбарт томоохон нээлт хийсэн байна. Үүний ачаар хүн гажиг согогтой төрдөг зарим нэг шалтгааныг олж тогтоожээ. Хими Германы эрдэмтэн Герхард Эртль химийн салбараас 2007 оны Нобелийн шагналын эзэн боллоо.Түүний хатуу биет дээр химийн урвал хэрхэн явагддаг талаарх судалгааг өндрөөр үнэлсэн байна. Энэ нь ялангуяа үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд маш том дэвшилт гаргах юм. Тодруулах юм бол эрдэмтэн маань машин, тоног төхөөрөмж дэх төмөр эд анги зэвэрч байгаа шалтгааныг нь нарийвчлан судалж тогтоосон байна. Герхард Эртлийн энэ судалгааны ачаар манай дэлхийн озоны цоорхойг багасгах буюу зогсоох боломж нээгдэж байгаа гэнэ. Г.Эртль нь 1936 онд Бад Канштадт төрсөн, өдгөө Фриц-Хаберийн хүрээлэнд ажилладаг, профессор цолтой.
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Ханшийн мэдээ
Зар сурталчилгаа
Цаг агаар
2010-09-09

Өдөртөө :
25
Шөнөдөө :
10
Өрнийн зурхай
Загас(2/19-3/20)

Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд мөнгө хийхэд тохиромжтой. Та автомашин байр авахыг хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм, тайван байдалд амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүулэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
2010-09-10
Дорнийн зурхай
2010-09-10
 |
Аргын тооллын: |
Аргын тооллын есдүгээр сарын 10. Сугар гариг. |
 |
Билгийн тооллын: |
Билгийн тооллын 2. Тугчин одтой, харагчин гахай өдөр.
|
 |
Наран ургах шингэх: |
Өдрийн наран 06.31 цагт мандан 19.20 цагт жаргана. |
 |
Үс засуулбал: |
тохиромжгүй.
|
|
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авах үйлнээ муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
|
| |