МОНГОЛ НҮҮРС АССОЦИАЦИ, ЭНЭТХЭГИЙН НҮҮРС БАЯЖУУЛАЛТЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 16:04

Сэтгүүлчийн үг

Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм байна.

Статистикаас харахад, Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж бөгөөд үүний 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг нь импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй байгаа ба энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа бололтой.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 16:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?