Ц.БОЛДСАЙХАН: НЭР ДЭВШИГЧ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛГУУЛДАГ БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-10 13:09

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид нэгэн шалгуур тавьж байгаа нь сэтгэцээ шалгуулдаг болж байгаа бололтой.  Энэхүү саналыг Засгийн газраас гаргасан бөгөөд ажлын хэсэг дэмжиж, хуульд заалт болгон оруулжээ. Сэтгэцийн эмгэгийг тогтоолгохын тулд мэргэжлийн эмчид хандаж, тодорхойлолтыг авах ёстой гэнэ. Өмнө нь хуульд ийм заалт байгаагүй. Энэ талаар СЕХ-ны дэд дарга Ц.Болдсайхан, Нэр дэвшигч бүртгүүлэхдээ Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс сэтгэцийн өөрчлөлтгүй гэсэн тодорхойлолтоо авч ирнэ. Хэрэв ийм тодорхойлолт авахгүй бол хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэсэн юм. Тэгэхээр ирэх 2020 оны сонгуулийн өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн үүд нэр дэвшигчийн очер, дарааллаар дүүрэх нь магадлалтай юм.” гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-10 13:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?