ИРЭХ ОНД 88 БАРИЛГЫГ ДУЛААЛНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 10:53

Сэтгүүлчийн үг

Хотын захиргаанаас угсармал орон сууцнуудыг дулаалах бодлого баримталж буй. Тэдний тооцооллоор нийслэлд дулаалах шаардлагатай 1077 угсармал орон сууц байна. Эдгээрээс 166 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийж ерөнхий зураг төсөв хийлгэж, эрчим хүчний аудитын дүгнэлт гаргуулсан байна. Харин энэ оны төсөвт суулгасан 6.5 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд 24 барилгыг дулаалаад дуусч байгаа ажээ.

Угсармал орон сууцны зураг төслөөр хөөсөнцрийн зузаан 15 см, нягт нь 25-28 см, гал дэмждэггүй дулаалга хийсэн байна. Мөн чулуун замаскаар өнгөлжээ. Энэ дулаалгыг чанартай сайн хийж чадвал 15-30 жилийн насжилттай аж. Ажлын явц 95 хувьтай байгаа бөгөөд Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс  барилгыг сонгож, тендер зарлаж Барилга, хот байгуулалтын яамд 15, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт дөрөв, дүүрэг дээр шалгаруулжээ. Өөрөөр хэлбэл, 1077 барилгаас 24-ийг нь дулаалсан гэсэн үг. Харин үлдсэнийг нь дулаалах мөнгө ирэх оны төсөвт суугаагүй аж.

Гэхдээ Хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн гуравдугаар сард олон улсын байгууллагад төсөл бичиж, энэ зун хоёр дахь шатны шалгаруулалтад нь тэнцжээ. Ингэснээр ирэх онд 18 сая еврогийн буцалтгүй тусламжаар барилга дулаалах юм байна. Энэ мөнгийг төгрөгт шилжүүлбэл 54 тэрбум төгрөг болох ба 88 барилгыг дулаалах хэмжээний мөнгө юм байна. Мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор 12 давхар нэг орцтой барилгыг 235 сая төгрөгөөр дулаалж байгаа бол үлдсэн байруудыг дулаалахад 400 тэрбум төгрөг хэрэгтэй. Ийнхүү нийслэлээс 88 барилгыг дулаалах мөнгө олон улсын төслөөс босгочихоод байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 10:53

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?