Д.ОДБАЯРЫГ ҮХЦ-ИЙН ГИШҮҮНЭЭС ОГЦРОХЫГ ШААРДАЖ ЖАГСАНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 11:01

Сэтгүүлчийн үг

ҮХЦ-ийн гадна талбайд “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна. Жагсаал 12 цагаас эхлэх юм байна.

ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын хувьд  2017 оны зургадугаар сард Цэцийн даргаар томилогдсон. Тэрбээр албан ажлаар БНСУ-д зорчихдоо онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр торгууль хүлээж, хоригт орсон. Тэрбээр ирсэн даруйдаа Цэцийн даргын албаа өгсөн ч гадаад дахь Монгол Улсын нэр хүндийг унагасан үйл явдал болсон гэж  ард түмэн шүүмжилж, гишүүнээс чөлөөлөгдөх ёстой хэмээн үзэж байгаа билээ.

Хэргийг эргэн сануулахад, тэрбээр онгоцоор зорчиж явахдаа нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирласан, онгоцны үйлчлэгийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан гэх шалтгаанаар саатуулагдсан аж. Тус агентлаг мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаяр нь Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөг хэсэгт хүрсэн хэрэгт буруутгагдсан юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 11:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?