АН-ААС УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХ АВАХЫГ ХҮСЭГЧИД ЯАРАВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 11:16

Сэтгүүлчийн үг

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын сонгуульд эрэгтэй нэр дэвшигчээс 100, эмэгтэй нэр дэвшигчээс 60 сая төгрөгийн хандив авах шийдвэр гаргасан. Тэгвэл УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс энэ сарын 15-ны дотор 100, 60 сая төгрөгийн хандиваа өгөх хугацаатай аж. АН-ын үндэсний бодлогын хороо 419 гишүүнтэй бөгөөд тэд нэр дэвших хандиваас гадна гишүүдийнхээ хандивыг намдаа өгөх юм байна. Үндэсний бодлогын хорооны гишүүний жилийн татвар гурван сая төгрөг. Гэхдээ энэ мөнгийг намдаа өглөө гээд шууд сонгуульд нэр дэвших мандат авна гэсэн үг биш. Салбар хорооны намын байгууллагаас дэмжлэг авсан нэр дэвшигчдийг ҮБХ-­ны гишүүд мөн хэлэлцэн, батлах ёстой. Гэхдээ нэгэнт хураасан дэнчингийн мөнгийг нэр дэвших эрх аваагүй ҮБХ­-ны гишүүнд буцаан олгохгүй. Харин нам сонгуульд ялсан тохиолдолд албан тушаалд томилогдох эхний эгнээнд жагсах эрхтэй үлдэх юм байна гэж ойлгож болох нь ээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 11:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [43.242.243.xxx]

    Мөнгөөр санал өгдөг хэвээрээ шив дээ.Ард түмнии төлөөлөл байхгүй гсн үг.

  • Зочин

    иргэн [66.181.179.xxx]

    Мөнгөтэй л бол ИХ-ын гишүүн болоод л сайхан юмаа.Нэр төр,мэдлэг боловсрол ,ёс суртахуун огт хамаагүй болжээ.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?