МОНГОЛЫН БИАТЛОНЧИД ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-15 09:59

Сэтгүүлчийн үг

Залуучуудын өвлийн олимпийн III наадам энэ сарын 9-22-ны өдрүүдэд үргэлжилж байна. Монголын баг тамирчид энэ удаагийн Залуучуудын өвлийн олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд гүйлтийн цана, биатлоны төрөлд нийт зургаан тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.

Монголын биатлончид олимпийн түүхэнд 52 жилийн дараа буюу "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадмын эрхээ биелүүлж, Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар олимпийн тавцанд мөрөө үлдээлээ.

Биатлоны тэмцээний дүн:

Э.Энхсайхан:

- 12.5км - 36:50.9/+2:41.5/ - /99 тамирчин уралдсанаас 12 дугаар байр/

- 7.5км - 22:27.3/+3:03.5/ - /99 тамирчин уралдсанаас 49 дугаар байр/

Ч.Бямбасүрэн:

- 10км -46:48.2/+14:21.5/ - /97 тамирчин уралдсанаас 87 дугаар байр/

- 6км - 24:01.9/+5:06.4/ - /97 тамирчин уралдсанаас 83 дугаар байр/

Ийн "Лозанн-2020" биатлоны эрэгтэйчүүдийн 12.5 км-ын зайд нийт 99 тамирчин тамирчин өрсөлдсөнөөс Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан нь Ази тивийн орнуудаа тэргүүлж, Монголын биатлончдоос түүхэн амжилтыг бүтээсэн юм.

Сонирхуулахад, Монголын баг тамирчид анх удаа “Инсбрук - 1964” Өвлийн IX олимпийн наадамд тоосоо өргөхдөө биатлоны 20 км-ын зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нар оролцож, нийт 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байрт шалгарч байсан түүхтэй. Эрхэм уншигч та Дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөн бүхий "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн III наадмыг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-15 09:59

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?