Ч.УЛААН: БИ ОГЦРОХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-15 12:15

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэрбээр,  " Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарын компани. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл аваад квотоо зарж байгаа. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн  сайд нар хэзээ ч хийж байгаагүй.  Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ.

Тиймээс квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс  хуулийн төсөл өргөн барьж байгаа” гэж мэдэгдсэн.

 Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Одоогоор квот авсан аж ахуйн нэгж байхгүй. Өнөөдрийн байдлаар 18 мянган тонн мах, 9 мянган тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн байж байгаа. Эрхгүй компаниуд аваад бэлдчихсэн байна гэсэн үг. Энэ бүхнийг зохион байгуулахаар Засгийн газраар хэлэлцэнэ. Мэдээж бид үүнийгээ Хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулан ажил хэрэг болгоно. 2020 онд квот дамласан асуудал байхгүй. Хэрвээ Пүрэвдорж гишүүнд баримт нотолгоо байвал хамтраад ажиллая, шалгая. Энэ жил 70 мянган тонн мах махан бүтээгдэхүүн гаргах хувиар бий.” гэлээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-15 12:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?