ЭДИЙН ЗАСАГЧ Л. НАРАНБААТАРЫГ СААТУУЛСНЫ УЧИР ЮУВ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 12:08

Сэтгүүлчийн үг

Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулжээ. Тэрээр, энэ талаар твиттер хуудсаараа дамжуулан мэдээлээд, "Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ" хэмээн жиргэжээ. 

Л.Наранбаатар нь ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон хэмээн нийгмийн сүлжээгээр мэдээлдэг. Тэрээр  “Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр бөгөөд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээн онцолж байв.

Энэхүү мэдээллийг дурдсан нийтлэлийн дараа хууль, хүчний байгууллагуудаас ирэх дарамт улам ихэссэн талаар өмнө нь тэрээр мэдээлж байсан бөгөөд энэ удаагийн баривчилгаа ч мөн уг хэрэгтэй холбоотой гэх үзэх хүн цөөнгүй байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 12:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?