ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР СААТУУЛАГДСАН ДЭД САЙД АСНЫ ОХИН 461-Р АНГИД СААТУУЛАГДАЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 13:09

Сэтгүүлчийн үг

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон гэх мэдээлэл бий.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх бүлэг этгээдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэдэг. Дээрх этгээдүүдийг одоогоор Хар тамхитай тэмцэх газраас саатуулан тайлбар мэдүүлэг авч, 461 дүгээр хохир ангид саатуулсан. Тэгвэл өнөөдрөөс дэд сайд асны охиныг сулласан гэх мэдээлэл түгээд байна. Гэвч холбогдох албаны эх сурвалж дэд сайд асны охин Б болон бусад этгээдүүд 461 дүгээр ангид үргэлжүүлэн саатуулагдаж буйг мэдээллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 13:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?