Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 09:20

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ өчигдөр хүргүүлсний дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийднэ.

Тодруулбал, УЕП ийм хүсэлт гаргавал 48 цагийн дотор хэлэлцэх журамтай. Харин дараа нь асуудлыг УИХ дахь намын бүлэг, байнгын хороогооны хуралдаанаар хэлэлцэх учиртай.

Эх сурвалжийн өгүүлснээр МАН-ын бүлгийнхэн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж байгаа агаад Н.Номтойбаяр гишүүний зүгээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог нээлттэй хуралдуулахыг шаардаж байгаа сурагтай.

Эцэст нь тэмдэглэхэд,  Халдашгүй байдлын дэд хороонд Ц.Нямдорж Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нар харъяалагддаг билээ.

Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж байгаа бөгөөд түүнийг Дорнод аймаг дахь компанид 200 сая төгрөгийн зээлийг ногоон гэрлээр шийдэж өгсөн байх магадлалтай хэмээн үзжээ. Түүнчлэн хэрэгт шалгагдаж байгаа Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар мэдүүлэгтээ “Тухайн үед Н.Номтойбаяр сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон. Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 09:20

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?