ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО ХУРАЛДААГҮЙН УЧИР...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 14:18

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПрокурор Б.Жаргалсайхан УИХ-д тавьсны дагуу өнөөдөр /2020.01.17/ Халдашгүй байдлын дэд хороонй хурлаар хэлэлцэх ёстой байсан.  Гэвч, тус дэд хорооны таван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой яваа тул Ц.Нямдорж " Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдээгүй учраас хойшлууллаа. Хоёр гишүүн байхгүй байхад асуудлыг оруулж ирлээ" гэж тайлбарлалаа. 
Дашрамд дуулгахад, УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж буй найм дахь гишүүн нь Н.Номтойбаяр бөгөөд өмнө нь  Д.Гантулга, Д.Мурат, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-д гаргаж байсан ч хүлээж аваагүй билээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 14:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?