ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 09:35

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл хотод цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. 

Бүртгэл хүн амын оршин суугаа анхан шатны нэгж орон сууц, гудамжны 173 хороонд явагдах юм. Тодруулбал, ажлын өдрүүдэд 09.00-19.00, амралтын өдрүүдэд: бямба гарагт өглөө 10.00 цагаас 17.00 цаг, ням гарагт 12.00 цагаас 16.00 цагийн хооронд зохион байгуулахаар болоод байна. 

Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэл насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэл насны бэлтгэл, дунд офицер, ахлагч нар биечлэн очиж хамрагдах юм. Бүртгэлд хамрагдах иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэй очих юм. 

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Цэргийн үүрэгтний бүртгэл ирэх 2 дугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн цэргийн бүртгэлийг Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 09:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?