"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" НОГДОЛ АШИГ ТАРААХ ЭСЭХИЙГ ТУЗ-ИЙН ХУРЛААР ШИЙДНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 09:39

Сэтгүүлчийн үг

Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийднэ. 

Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийднэ гэж заасан бий. Энэ хугацаа ирэх 2 дугаар сарын 19 болж байгаа юм. Энэ хугацаан дотор "ЭТТ" ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг шийдэх юм. 

Тус компанийн ногдол ашиг тараах талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр хөндсөн юм. Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг холбогдох байгууллага болон албан тушаалтнуудад хүргүүлээд байгаа. Энэ нь нийгэмд, иргэдийн тунд ногдол ашиг авах хүлээлт үүсгээд байгаа юм. Хэлэлцүүлгий үеэр УУХҮЯ-ны мэдээлэлд дурдсанаар өнөөдрийн байдлаар "ЭТТ" ХК-д 12 тэрбум хувьцаа байгаагийн нийт хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд эзэмшдэг бол 14.5 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг. 

"ЭТТ" ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгрт хүрээд байгаа юм. Монголын үндэсний, дотоодын ААН-үүдээс жилийн борлуулалтын орлого нь тэрбум ам.долларт хүрсэн компани урд өмнө нь гарч байгаагүйг "ЭТТ" ХК-иас мэдэгдэж байна. 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 09:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?