УХАНЬД 30 ГАРУЙ МОНГОЛ ОЮУТАН БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:15

Сэтгүүлчийн үг

БНХАУ-ын 20 мужид 2072 шинэ төрлийн титэм вирусны сэжигтэй тохиолдол илрээд байна. Өнгөрсөн шөнө буюу 23-24-ний шилжих шөнийн байдлаар уушгины хатгалгааны Коронавирусын 830 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд 177 хүнд тохиолдол, 25 нас барсан, мөн Хубэй мужид 24 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна
Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.
Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалийн замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна.

Уханьд 30 гаруй Монгол оюутан байна
 Ухань хот дахь Монгол оюутны холбооны Мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “ 2019 оны 1 сараас эхлэн Ухань хотод дэлгэрсэн уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь: 2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна. Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны 12 сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирж, Корана вирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны 1-р сард 70 орчим Монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улсруу амарч, аялахаар явсан байна. Өнөөдрийн байдлаар Ухань хотын том 6 сургуульд 30 гаруй Монгол оюутан залуус байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад маань ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна. Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна. Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалья” гэжээ.



 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?