ДОРНОДООС МАНЖУУРЫН ЧИГЛЭЛД ЗОРЧИХЫГ "ХОРИГЛОЛОО"

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:29

Сэтгүүлчийн үг

БНХАУ-ын Мажуур хотод тус улсад дэлгэрээд буй вирусийн тохиолдол бүртгэгдсэн тул Дорнод аймгаар дамжин Манжуур явах зорчих хөдөлгөөнийг түр хааж, иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй болсон тул иргэд тус чиглэлд аль болох явахгүй байх талаар АТҮТ-өөс санууллаа.

Нэгдүгээр сарын 23 буюу өчигдрийн байдлаар БНХАУ даяар тархаад буй 2019-n CoV коронавирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давж, амь насаа алдсан хүний тоо 17-д хүрсэн талаар “International Business Times” сонин мэдээллээ. Үүнээс Тайланд улсад хоёр, Япон, БНСУ,  АНУ-д тус бүр нэг, ОХУ-д 2 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Өчигдөр өглөөний 10:00 цагаас эхлэн БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобусуудыг бүрэн зогсоогоод байгаа. АНУ БНХАУ-ын Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулж, чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөжээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?