ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ 200 ГАРУЙ ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРТЭЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:50

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлсэн.

Тодруулбал,  Ерөнхийлөгч Х.Баттулга, 2018-2019 онд өөрт нь ирүүлсэн бэлэг дурсгалыг 2019 оны сүүлээр нэг удаа, 2020 оны эхээр нэг удаа хандивлажээ. Нийт 160 гаруй үзмэр хандивласан гэсэн үг. Хандивласан бэлэг дурсгалыг гадаадад айлчлахад нь эсвэл Монголд ирсэн гадны төлөөлөгчдийн өгчээ. Мөн дотоодод өрнүүлж буй томоохон бүтээн байгуулалтуудын загвар ч байгаа аж. Тухайлбал, Монголд үйлдвэрлэх “царцаа ногоон” буюу АН2 онгоцны жижиг хувилбар, “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулж бүтсэн “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээл гэх мэт. Гадаадын 10 гаруй орны бэлэг байгаагийн олонх нь тухайн улсын түүх соёл, аж ахуйг харуулсан байгаа бөгөөд  БНЭУ-аас Монголд ирсэн төлөөлөгчдийн болон тус улсад айлчлах үед нь өгсөн бэлэг хамгийн олон нь гэнэ.

Дашрамд сонирхуулахад, өмнөх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч мөн тус музейд  40 орчим үзмэр хүлээлгэн өгсөн нь мөн л бэлэг дурсгалын зүйлс байжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн нар үзмэр хүлээлгэн өгч байсан гэлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 09:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?