МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР Л.НИНЖЖАМЦ УЛИРАН СОНГОГДЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 10:00

Сэтгүүлчийн үг

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Л.Нинжжамцийн 2017-2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хангалттай сайн хэмээн дүгнэсэн тул хөдөлмөрийн гэрээг сунгажээ. Ийнхүү МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Л.Нинжжамц улиран сонгогдлоо.

 Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, Гадаадын  орнуудад  олон нийттэй харилцах чиглэлээр сурч  төгссөн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай.  1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад 2017 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар сонгодон ажиллаж байсан юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 10:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?