БЭЭЖИН ХОТОД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 10:08

Сэтгүүлчийн үг

Хятадын цагаан сарын баяр, олны хөл хөдөлгөөн эрс нэмэгдэх энэ үеэр коронавирусын халдвар гарсантай холбогдуулан цагаан сарын баярыг угтсан бүх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргажээ. Ийнхүү Бээжин хот онц байдал зарлаж байна. Учир нь коронавирус мутацид орж буй нь эрүүл мэндийн байгууллагынхны өмнө тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Мөн Бээжин, Шиньжин, Гуаньжоу Хятадын томоохон хотуудад ан амьтны мах худалдан авч хүсэндээ хэрэглэхгүй байх сэрэмжлүүлгийг тогтмол өгч эхэлжээ. Түүнчлэн Хэбэй мужийн Чиби хотыг тусгаарлах шийдвэр гаргасан байна. Одоогийн байдлаар Хэбэй мужийн дөрөв дэх хотод хөл хорио тогтоогоод байна. Энэ цаг үед манай улсад коронавирусын халдвар авсан байж болзошгүй иргэнийг тусгаарласан тухай ХӨСҮТ-өөс албаны эх сурвалж мэдээлэл өгсөн. Гэтэл хөрш зэргэлдээ орших БНХАУ-ын нийслэл Бээжин хотод онц байдал зарласан атал БНХАУ-аас хамгийн их хамааралтай Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа ЭМЯ нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Хэрвээ энэхүү коронавирусын халдвар нэмэгдэх шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай. Одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагууд ХӨСҮТ-өөс мэдээлэл авч буй бөгөөд энэхүү вирусын халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй, бид энэхүү халдвартай нүүр тулахад авах арга хэмжээ, эмнэлгийн ор, хүрэлцээ зэрэг асуудал бүрхэг байна. БНХАУ-д 1 цагт 50-100 хүн халдвар авч байгаа гэсэн судалгаа гарчээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-24 10:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?