ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-26 13:24

Сэтгүүлчийн үг

2020.1.26, НЯМ ГАРИГ /БИЛГИЙН ТООЛЛЫН 2/

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.1.26, Ням гараг

  • Наран ургах шингэх: 8.28-17.41

  • Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

  • Барилдлага: Үхэх

  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-26 13:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?