ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛ БАЯЛАГ, ТӨГӨЛДӨР БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-27 08:37

Сэтгүүлчийн үг

2020.1.27, ДАВАА ГАРИГ /БИЛГИЙН ТООЛЛЫН 3/

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.1.27, Даваа гариг

  • Наран ургах шингэх: 8.27-17.43

  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

  • Барилдлага: Идэр

  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-27 08:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?