СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТ ХОЙШЛОХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-29 11:18

Сэтгүүлчийн үг

Хөл хориотой холбоотойгоор зуны амралт хойшлохгүй баталсан хуваарийн дагуу I-V ангийн сурагчид зургадугаар сарын 1, VI-XII ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас амарна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг нэгдүгээр сарын 24-нөөс гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоосон.

Энэ хугацаанд сургалтын үйл ажиллагаа 20 хоногоор тасарч байгаа бөгөөд теле хичээл оруулах болон гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоногийг хасах шийдвэр гаргасан тул зуны амралт хойшлохгүй болсон гэдгийг салбарын сайд мэдээлсэн юм. 

Теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн 13 телевизээр нэвтрүүлэх бөгөөд тус хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой байдлаар оруулж байгаа аж.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-29 11:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?