Ш.ГАНТУЛГА:УХАНИЙН КОРОНАВИРУС ЛАБОРАТОРИОС АЛДАГДСАН “УХААЛАГ” ВИРУС БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-05 14:50

Сэтгүүлчийн үг

Хятад улс коронавирусын халдварын өмнө хүчин мөхөстөж байх шиг.  Өнөөгийн байлдлаар халдвар авсан хүний тоо 20000 гаруй, нас барсан хүний тоо 426-д хүрээд байна. Тэгвэл тоймч Ш.Гантулга үүний цаана маш ноцтой асуудал байж болзошгүй тухай мэдээллээ.

Тэрбээр “Хятадын вирус судлалын төв байрлаж буй Уханиас эхэлж дэлхийгээр тархаж буй коронавирус нь лабораториас алдагдсан "ухаалаг" вирус байж магадгүй. Өнөөдөр гар утас зэрэг төхөөрөмжүүд эзнээ таньдаг болж байгаа шиг коронаввирус ч гэсэн ухаалаг болж байна. Уханийн вирус ухаалаг юм шиг тархаж, хүнийг өвчлүүлж байгаа нь гарцаагүй анхаарал татаж байна. Уг вирус нь бусад вирусыг бодвол маш хурдан хувирч шинэ орчинд дасан зохицох чадвартай, бас бусад ердийн вирусээс маш удаан буюу 15 хоног ямар ч зовиургүйгээр хүний биед байдаг ба энэ хооронд мэдэгдэлгүйгээр олон хүнд халдаж амждаг. Хамгийн ноцтой нь вирус тээж яваа хүн бүрт халдварын шинж тэмдэг илрэхгүй, харин вирус тодорхой онцлог бие организмтай хүмүүсийг олж өвчлүүлж байгаа нь гайхаш төрүүлж байна. Энэ бол яах аргагүй цаанаас нь удирдаад байгаа юм шиг ухаалаг үйлдэл юм.  Хэрэв энэ вирус Монголд орж ирвэл маш аюултай гэдэг нь тодорхой. Иймээс одооноос эхэлж вирусын халдварын эсрэг арга хэмжээг нэмж шуурхай авах хэрэгтэй.” хэмээн мэдэгдлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-05 14:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?