ИТАЛИ УЛСЫН 20 МУЖИЙН 19-Д ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-05 00:52

Сэтгүүлчийн үг

Итали улсад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болжээ. Мөн спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулах ажээ. Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм.  Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3000 давж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрчээ. 

Дашрамд тэмдэглэхэд, Хятад улсад өнгөрсөн оны сүүлээр дэгдэж эхэлсэн коронавирус дэлхий даяар 90 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 3200 орчим хүн нас барсан байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-05 00:52

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?