ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ШҮДНИЙ ЭМ ЧНАРЫН ӨДӨР

Сэтгүүлчийн үг
Амны хөндий эрүүл мэнд бие эрүүл байхын үндэс гэгддэг. Шүд өвчилснөөс бусад эрхтэнд нөлөөлдөг тул шүдний эрүүл мэндээ байнга анхаарч, тогтмол үзлэгт орохыг эмч нар зөвлөдөг билээ. Тэгвэл энэ чухал зүйлийг хийж, биднийг сайхан инээмсэглэхэд тусалдаг шүдний эмч нарын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн гуравдугаар сарын 6-ны энэ өдрийг олон улсын шүдний эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.
- Шүдний эмч нь манай гариг дээр үүсч бий болсон хамгийн анхны мэргэжлүүдийн нэг. Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн хувьд амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор иржээ. Дэлхийн анхны шүдний эмч Хэси Ра хэмээх хүн байсан бөгөөд МЭӨ 2600 онд Египетэд амьдардаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
- Дэлхийн хамгийн анхны шүдний эмнэлгийг 1828 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Охио дахь Бэйнбриджид Жон Харрис нээж байжээ.
Сэтгэгдэл