“ТАВАНТОЛГОЙ”-Д 1700 ЖИЛИЙН НӨӨЦТЭЙ БАЙГАЛИЙН ХИЙН ОРД ОЛДСОНЫГ “НУУСАН УУ”

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-06 02:30

Сэтгүүлчийн үг

Монголчууд ерөнхийлөгчийнхөө айлчлалаар бахархаж 30 мянган хонио Хятадад бэлэглэнэ гэж хөөрч байх зуур "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хувийг ердөө 1 тэрбум $ буюу бараг нэг жилийн ашгаар нь үнэгүйдүүлж  өмнөд улсын хөрөнгийн бирж дээр зарахад бэлэн болсныг тус компанийн үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс мэдээллээ. Тавантолгойд Рио Тинтод алддаг Оюутолгойгоос ч их баялаг бий гэдэг. Үүнээс гадна энэхүү ордыг монголчууд зөвхөн нүүрсний орд гэж ойлгодог нь өрөөсгөл аж.

Эх сурвалжийн өгүүлснээр Тавантолгойн хөрсөн дор Монгол Улсын хэрэгцээг 1700 жил хангах байгалийн хийн орд байгааг 2015 онд гадаадын хэвлэлүүдээр мэдээлсэн байна. Asiarussia.com- мэдээлснээр Өмнөд Солонгосын хийн компани Тавантолгойд өрөмдлөг явуулж уг ордыг судалж эхэлсэн ба хийн мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор Тавантолгой 51 тэрбум кубметр буюу 40 сая тонн байгалийн хийн нөөцтэй болохыг тогтоожээ. Монгол Улсын байгалийн хийн жилийн хэрэглээг 28 мянган тонн гэж үздэг бөгөөд дээрх нөөцөөр манай улсыг хэрэглээг 1700 жил хангаж хүрнэ гэж дээрх сайтад мэдээлсэн байна.

Төрд гарсан олигархиудын Тавантолгой руу чичрээд дайраад  байгаагийн учиг энд ирээд тайлагдлаа...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-06 02:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?