ХУРАНДАА Х.АРИУНБОЛДЫГ НЭГ САР ХОРИХООР БОЛЛОО

Сэтгүүлчийн үг
ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг нэг сар хорих шийдвэр шүүхээс гаргажээ.
Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон тул Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Х.Ариунболд нь бэл бэнчинтэй, урд нь өндөр албан тушаал хашиж байгаад өдгөө ял эдэлж буй хүмүүстэй уулзан, эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэн, үүнийхээ төлөө мөнгө авдаг байсан ажээ.
Сэтгэгдэл