ТЕГ-ЫН ДАРГА Д. ГЭРЭЛД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦСОН БЭ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-09 02:38

Сэтгүүлчийн үг

Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл өөрийн төрсөн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй “Пантатерра” компаниар дамжуулаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Нарангийн голын дэргэд алт ухаж буй талаар улмаар энэхүү үйл ажиллагаа нь “урт нэртэй хууль” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг ноцтойгоор зөрчиж буй талаар хэвлэл мэдээллийнхэн мэдээлсэн.

Гэвч өнөөг хүртэл ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй л байна. Нөгөөтэйгүүр, тэрээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Япон, Солонгос улсуудад элчин, зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2011 онд анх Тагнуулын ерөнхий газрын дарга болсон ба 2013 онд “Үүрэгт ажлаа хангалттай хийгээгүй” гэх үндэслэлээр чөлөөлөгдсэн ч 2017 онд буюу 65 насандаа ахин Тагнуулын ерөнхий газрын дарга болсон нэгэн. Өөрөөр хэлбэл, “Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар, Төрийн алба хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэж заасантай байдагтай холбогдуулаад түүний сүүлчийн томилгоог “хууль бус томилгоо” гэж үзэх үндэслэл бий.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-09 02:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?