Б.БАТЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-10 04:46

Сэтгүүлчийн үг

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.

Улмаар шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 17-ны 10.00 цагт товлосон байна.  Мөн Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-10 04:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?