МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЖИЛДАА ОРЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-10 05:15

Сэтгүүлчийн үг

Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө.

Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагаас эхэллээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-10 05:15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?