ФРАНЦ ИРГЭНТЭЙ ИРСЭН МОНГОЛЧУУДЫН ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-11 00:55

Сэтгүүлчийн үг

Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.

Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан юм.Эдгээр иргэдийн шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны оройн 23.45 цагийн орчимд гарч Монгол Улсын иргэд халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан гэх мэдээлэл ирлээ.

Эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгах юм. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-11 00:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?