ДЭМБ:КОРОНА ВИРУСЫН ДЭГДЭЛТ БУУРНА ГЭЖ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-11 01:03

Сэтгүүлчийн үг

Kopoнавирусын xaлдварын дэгдэлт ирэх зун гэхэд намжина гэж найдах хэрэггүй гэж ДЭМБ-ын эрүүл мэндийн салбарын онцгой байдал хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Райн мэдээлжээ. “KOВИД-19 ирэх зун томууны адил алга болно гэх нь хуурамч найдвар. Одоогийн байдлаар энэ таамаг бодитоор биелнэ гэж хэлэх үндэслэл алга байна. Тиймээс коронавирус өөрөө устаж үгүй болно гэж найдахын оронд одооноос эхлэн вирустэй тэмцэх шаардлагатай байна” гэж  тэрбээр ярьжээ.

-Хятад улсад сүүлийн нэг хоногт шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь батлагдсан 44 шинэ тохиолдол бүртгэгдэж, 27 хүн нас барж, 1661 өвчтөн эдгэрчээ. Халдвар авагсдын 70 хувь нь эдгэрч эмнэлгээс гараад байна гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн хугацаанд тус улсад 80651 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 55404 нь эдгэрчээ. Одоогоор эмнэлэгт 22177 өвчтөн эмчлүүлж байгаагаас 5498-ын биеийн байдал хүнд байна. Хятадын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шинэ төрлийн корнавирустэй тэмцэхэд нь зориулж 20 сая ам.долларын тусламж олгохоор болжээ. Хятад улсад 29 минутын дотор КОВИД-19-ыг оношлох хүчин чадалтай шинэ оношлуурыг баталжээ. Вирусний тестийг мөн Европын Холбоо баталсан бөгөөд Итали, Австри, Нидерландад хүргүүлсэн байна.

-Одоогийн байдлаар, Италид 5883 (нас барсан 233), Иранд 5823  (нас барсан 145), Франц 949  (нас барсан 16), Герман 639 халдварын тохиолдол бүртгэгдэж, халдварын хамгийн их тархсан орнуудад тооцогдож байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-11 01:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?