Ц.ЭЛБЭГДОРЖ:БИ ОЧИЖ ЯВНА...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-12 01:52

Сэтгүүлчийн үг

Улсын онцгой комисс хуралдаж, гадаадад байгаа иргэдээ хуваарийн дагуу "МИАТ" компанийн онгоцоор авчрахаар шийдвэрлээд байгаа. Ингэхдээ эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, яаралтай хагалгаанд орох иргэдийг авчирахаа онцлоод байгаа. 

Харин гадаадад байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар байр сууриа илэрхийлэн, жиргэжээ. Тэрбээр "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн жиргэжээ. 

 

 

Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ардчилсан намынхан тэр Ц.Элбэгдоржоо ол ир"  гэсэн бол АН-ын дарга С.Эрдэнэ "Эрх баригч хүчин өөрсдөө Ц.Элбэгдоржийг ол" хэмээн мэтгэлцэж байсан. Харин эдүгээ экс Ерөнхийлөгч эх орондоо өөрөө ирж яваагаа ийнхүү мэдэгджээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-12 01:52

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?