Б,ДЭЛГЭРСАЙХАН:БИ АРЕВАТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-12 09:18

Сэтгүүлчийн үг

Дэлхий нийтийг цочроосон аюулт өвчин Монгол улсад Арева компанийн ажилтан гэх Франц хүнээс илэрсэн нь намайг холбоотой мэт илт худал мэдээ, пост, комэнт сошиалаар “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүдийн зүгээс зохион байгуулалттай цацагдаж, ард иргэдийг худал мэдээлэлд автуулж, Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, аймгаар нь шатаахыг уриалж, турхирч, улстөржүүлж байгаад харамсалтай байна.
Миний хувьд тус Франц иргэнтэй ямар ч холбоогүй, огт танихгүй ба түүний ажилладаг гэх Арева компанитай ямар ч хамааралгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Харин аймгийн өмнөх удирдлагууд сонгуулийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сард тус “Арева” компанид Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн байдаг юм билээ. Үүнийг эсэргүүцэж 2017 онд одоогийн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүссэн албан бичгийг миний бие дэмжиж, АМГ-т хүргүүлсэн байгаа.
Цаашид ч Арева компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө аймгийнхаа зохих байгууллагуудтай хамтран ажиллах болно.
Бид аюулт өвчний эсрэг эв нэгдэлтэй байж чадвал ард нь гарч чадна.

Борхүүгийн Дэлгэрсайхан-н зураг.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-12 09:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [202.179.27.xxx]

    Франц хүний үйлчлүүлсэн бүх газруудын үйл ажиллагааг зогсоолоо гэсэн мэдээ байна. Харин Бадрах энержигийн үйл ажиллагааг зогсоолоо гэсэн мэдээ байхгүй юм? Арева ба Францын элчин сайд хүчтэй байна шүү!

  • Зочин

    зочин [202.179.27.xxx]

    Франц хүний үйлчлүүлсэн бүх газруудын үйл ажиллагааг зогсоолоо гэсэн мэдээ байна. Харин Бадрах энержигийн үйл ажиллагааг зогсоолоо гэсэн мэдээ байхгүй юм? Арева ба Францын элчин сайд хүчтэй байна шүү!

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?