“МАХ МАРКЕТ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, АЖИЛЧДЫГ ТАРААЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-13 05:29

Сэтгүүлчийн үг

Жастын Ш.Батхүү Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, дөрвөн удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан. Улмаар Английн дээд шүүх дээр Монголын тал ялагдал хүлээснээр “Эрдэнэт” ТӨҮГ Ш.Батхүүгийн өмнөөс 40 сая ам.долларыг “Стандарт” банкинд төлсөн.  билээ. 

Тэгвэл улсыг хохиролгүй болгохоор түүний нэр дээрхб олон хамаарал бүхий 98 төгрөгийн үнэ бүхий 125 обьектийг бүртгэж авсан гэдэг. Тэгвэл энэ ажлын хүрээнд “Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоон, ажилчдыг тараасан гэх мэдээлэл байна.Түүёнлэн тус компанийн ТУЗ-ийн даргаар Ш.Батхүү ажилладаг байсан бол Гүйцэтгэх захирлаар Ш.Батхүүгийн төрсөн ахын охин Л.Болор ажилладаг юм байна.

 Хэдийгээр одоогоор Засгийн газраас комисс томилогдоогүй байгаа ч ажилчдаа чөлөөлөн сул зогсоож, зарим чухал инженер техникийн ажилчиддаа 50 хувийн цалинг өгөхөөр тохирсноос үзэхэд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжгүй болсон бололтой.

Дашрамд дурдахад тус компани өнгөрсөн жил Иран улстай хамтран ажиллах гэрээний хүрээнд 58 мянган тоо толгой мал нядлан мах, болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдэг.

 Мөн тус компанийн нийт хувьцааны 76 орчим хувийн Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүд эзэмшдэг юм билээ.  

Эцэст нь тэмдэглэхэд эзэн нь хэн ч байсан ихээ дориун жигдэрсэн үйл ажиллагаатай байсан хүнсний томоохон үйлдвэрийн нэг хаалгаа барих нь ээ. Гагц цааш яахыг цаг хугацаа харуулсугай.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-13 05:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?