ЭМ ТАРИА НЬ ГАРААГҮЙ, БҮРЭН СУДЛААГҮЙ КОРОНА ВИРУСЫГ ЯАЖ ЭМЧЛЭЭД БАЙНА ВЭ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-13 05:53

Сэтгүүлчийн үг

Өнгөрөгч шөнийн 00 цаг хүртэлх 24 цагийн байдлаар Хятадад шинээр халдварын найман тохиолдол оношлогдож, долоон хүн нас баржээ. Шинэ тохиолдлын зургаа нь, нас барагсдын зургаа нь Хүбэйгийнх юм байна. Хамгийн сонирхолтой нь шинэ найман тохиолдлын долоо нь хилийн чанадаас ирэгсэд гэнэ. Ерөнхийдөө Хүбэйгээс бусад муж, газруудад шинэ тохиолдол бүртгэгдэлгүй нэлээд удаж байна. Өдрийн 3000-аар нэмэгдэж 300-гаараа үхэж байсан оргил үеийг бодвол арилсантай адил.

Түүнчлэн Ухань хот түр эмнэлгүүдээ бүгдийг хаасан гэж мэдээлж байгаа бөгөөд хорио цээрийн дэглэм хэвээр, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлууд улам л эрчимтэй явагдаж байна. Хэдийгээр нийт өвчтөний бараг тэн хагас нь эдгэрсэн гэж мэдээлж байгаа ч эм тариа нь гараагүй, вирус нь бүрэн судлагдаагүй энэхүү тахлыг хэрхэн эмчилсэн нь тодорхойгүй төдийгүй энэ талаар тайлбарууд одоохондоо алга.  Тархварыг хазаарласны тухайд бол хорио цээр, ариутгал халдваргүйжүүлэлтийн өндөр дэглэм, зохион байгуулалт нөлөөлсөн байх талтай хэмээн эх сурвалж мэдээллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-13 05:53

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?