МАРГААШ ӨГЛӨӨ АВТО ЗАМУУД НЭЭГДЭНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-15 04:27

Сэтгүүлчийн үг

Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны хуралдаанаар Улаанбаатар хотоос гарах болон аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг гуравдугаарын сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл хаах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл өнөөдөр /2020.03.15/ Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээлийн үеэр маргааш /2020.03.16/ өглөөний 07 цагт автозамын хөдөлгөөнүүдийг нээнэ гэдгийг мэдэгдлээ. Автозамын хөдөлгөөнийг нээх үеэр иргэдийг урьдчилан дараалал үүсгэхгүй байх, хяналт, шалтгалтын шаардлагыг биелүүлэх, зам дөтөлж баталгаагүй замаар зорчихгүй байхыг анхаарууллаа.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-15 04:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?