Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ХҮҮ Н.СОЁМБО УЛС ТӨРД ХҮЧ ҮЗЭХ ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 01:57

Сэтгүүлчийн үг

2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас нэр дэвшигчид аль эрт зурхайны гараа дээрээ ирсэн гэх мэдээлэл байна. Жилийн жилд л цэнхэрээр будагддаг тус аймгийн хувьд энэ жил МАН-аас С.Батболд МАХН-аас Р.Эрдэнэбүрэн АН-аас Н.Соёмбо нар өрсөлдөх сурагтай. Хэрэв энэ үнэн бол АН-аас нэр дэвшигч Н.Соёмбод илүү боломж нээлттэй хэмээн улс төр ажиглагчид хэлж байна. Хэдийгээр МАН-аас нэр дэвшигч Сү.Батболд хашир бурхи байсан ч нүүдэл сэлгэж бууриа сэлгээд ч хол явахгүй л болов уу. МАХН-аас нэр дэвшигч Р.Эрдэнэбүрэн бол яах аргагүй Н.Энхбаярын “халаас”-ны хүн. Түүнд УИХ-д суух мөрөөдөл их байвч Дундговийн дэвжээ арай л хатуудах байх. Тиймээс Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хүү хуульч, хүний их эмч Н.Соёмбын рейтинг өндөр байгаагаас АН-ын удирдлага санал болгосон сурагтай. Хэрэв Н.Соёмбо энэ саналыг хүлээж авах юм бол нутагтаа 2020 оны УИХ-ын сонгуулиар нэгээр гарч ирэх магадлал өндөр байна. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Наранхүү өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор зарласан. гишүүнийг нам нь ч, нутаг нь ч үл анзаарахаар шийдсэн байна. Энэ нь Н.Соёмбыг барианд тасархай орох боломжийг нээж өгч байна гэж хэлэхэд болно. Ийнхүү Н.Соёмбо Ардчилсан намын саналыг хүлээн авч  аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн улс төрд хүч үзэх эсэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 01:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?