ЭЕШ-ЫН БОСГО ОНООГ БУУРУУЛАХГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 04:36

Сэтгүүлчийн үг

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. ЭЕШ-ийг товлосон хугацаандаа буюу зургадугаар сарын 8-наас 11-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн хувьд 28.600 гаруй хүүхэд ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсч байгаа бөгөөд жил бүр ЭЕШ-ын дүр зургийг ажиглахад тухайн жил төгсч буй хүүхдүүдийн 98 хувь нь ЭЕШ өгдөг.

ЭЕШ-ийг өмнөх жилүүдэд элсэгчид 10 хичээлээр /математик, монгол хэл, нийгмийн ухаан, түүх, физик, газарзүй, биологи, англи хэл, орос хэл/ сонгон шалгалт өгдөг байсан. Эдгээр арван хичээлийг судлагдахуун гэж нэрлэдэг. Элсэгчид хамгийн багадаа хоёр хичээл сонгодог. Энэ жилийн хувьд заавал судлах агуулгаар нь шалгалтын сэдэв боловсруулахаар төлөвлөсөн. Элсэгчдийн хувьд заавал судлах болон сонгон судлах хичээлийн агуулгаар шалгалт өгдөг. Учир нь, сонгон судлах агуулга сонгоогүй заавал судлах агуулгын хичээл сонгосон элсэгчид тухайн судлагдахуунаараа шалгалт өгнө гэсэн үг. Тиймээс бүх хүүхдэд тэгш боломж олгох үүднээс заавал судлах хичээлээр шалгалтын агуулгыг боловсруулна гэж Боловсролын үнэлгээний газраас мэдээлллээ. Түүнчлэн өнгөрсөн жил их, дээд сургуулиудын босго оноо 480 байсан бөгөөд  БСШУСЯ-наас энэ жилийн босго оноог тогтоогоогүй байгаа ч элсэгчдийн босго оноог бууруулахгүй. Харин босго оноог тогтоосны дараа их, дээд сургуулиуд босго оноогоо өөрсдөө тогтоох болов уу гэлээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 04:36

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?