ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ХҮҮ Н.СОЁМБО УИХ-Д НЭР ДЭВШИХЭЭР БОЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 05:50

Сэтгүүлчийн үг

Дундговь аймгаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид аль эрт зурхайны гараа дээрээ ирчихсэн сураг чих дэлслээ.

Дундговь аймагт энэ жил МАН-аас УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, Д.Дамба-Очир,  Б.Амарсанаа, АН-аас Барилгын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо, өмнөх сонгуулиудад бие даан нэр дэвшиж байсан Б.Мөнхболор нар нэр дэвших тухай таамаг улс төрийн хүрээнд яригдаж байна.  Өмнө нь МАХН-аас тус аймагт нэр дэвшиж байсан Гаалийн газрын дарга асан Д.Ганбат  Шинэ нам орж энр дэвшихээр төлөвлөж байгаа учраас МАХН-ын хувьд одоогоор тоймтой хүний сураг гарахгүй байна. 2016 онд бие даан нэр дэвшиж байсан генерал Баярмагнайн хувьд нийслэлийн Баянзүрх дүүрэгт сонгуульд тоосоо өргөх сурагтай.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 3 дахь удаагаа Дундговьд дэвших үү гэдгээс Ардчилсан намаас хэн хэн сонгуульд үзэх нь их хамаарна гэсэн таамаг байна.

Дээрх нэр дэвшигчдийн ихэнх нь улс төрд удсан хашир бурхинууд, олонд ямар нэг байдлаар танигдсан хүмүүс юм.

Хамгийн сонирхолтой хүн бол Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо юм. Н.Соёмбын тухайд 1984 онд төрсөн, одоо 36 настай, хүний их эмч мэргэжилтэй, хувийн бизнес эрхэлдэг, Наранцацаралт сангийн тэргүүн, хуулийн сургуульд сурч байгаа гэдгээс өөр мэдээлэл олдсонгүй. 

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол Н.Соёмбо АН-аас УИХ-д нэр дэвшихээр нэгэнт шийдвэрлэсэн гэнэ.  Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо ийнхүү аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж улс төрд хүч үзэхээр шийдснийг нь Дундговийнхэн хэрхэн үнэлэх нь хэсэгхэн хугацааны дараа тодрох болж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-17 05:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.182.xxx]

    Дэмжиж байна

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?