ӨНӨӨДӨР дЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР

Сэтгүүлчийн үг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг аж.

Тэгвэл манай улсад "Аз жаргалын зам" ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Тус ТББ-аас энэ өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн аз жаргалын захидлын давалгааг талархан хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Дашрамд сонирхуулахад Монгол Улс дэлхийн аз жаргалтай улс орны жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?