Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН 105 ХЯТАД "ЗАМЧИН" МАРГААШ МАНАЙ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-21 02:32

Сэтгүүлчийн үг

Улсын онцгой комиссын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хөл хорио, олон улсын нислэгийг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан. Түүнчлэн гадаадаас иргэдээ авчрах тусгай нислэг 14 хоногийн хугацаанд явахгүй гэсэн. Атал ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан, "Төмрийн хүдэр, нүүрс, жонш, зэсийн баяжмалаа гаргадгаараа гарна. Замын-Үүдээр нүүрс тээвэр явж байна. Одоогийн байдлаар 16 мянган тонн нүүрс гарсан. Ирэх долоо хоногт Гашуунсухайтын тээвэр эхэлнэ. Гэхдээ олон тээвэр хийхгүй. Зөвхөн контейнерийн тээврээр 70-100 орчим тээврийн хэрэгслээр хийнэ. Газар дээр нь мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Жолооч хамгаалалтын хувцастай, масктай, нүдний шилтэй байна. Жолооч гарч хүнтэй бууж харьцахгүй. Хилээр гарангуут нь контейнерээр нь Хятадтын талд буулгаад, зөрөөд хоосон контейнертэй ирнэ. Машинаасаа буухгүй, тэндээ хоол идэхгүй, хонохгүй, хүнтэй харилцаанд орохгүй зохицуулалт хийнэ.  Бас ажиллах хүчний асуудлыг Засгийн газар дээр ярьсан, мэдээлэл хийсэн. Хувийн аж ахуйн нэгж болон онцгой шаардлагатай төслүүд дээр гаднын ажиллах хүчнийг оруулах бололцоо байхгүй. Онцгой шаардлагатай, гэрээтэй ажлууд дээр ажиллах хүч авна. Дарханы зам дээр ажиллах 105 хүнийг бүтэн сайн өдөр тусгай үүргийн онгоцоор татаж авна. Хятад улсад нь коронавирусийн шинжилгээ өгч, виз авна. Энд ирээд тусгай хамгаалалтанд авч, Төв аймагт карантилна. 14 хоногт карантилсны дараагаар шинжилгээний хариуг харж байгаад ажилд нь оруулна." гэж хэлсэн. 

Өөрөөр хэлбэл, өвчний голомттой бүсээс 105 хятадыг авчирчихаад голомтын бүсэд байр буудлаасаа хөөгдсөн монголчуудаа авчирахгүй байхаар шийджээ, Монгол Улсын Засгийн газар... Дотоод нөөц бололцоогоо шавхаад өөрсдөө замаа барьчихаж чадахгүй байгаа гэж бодохоор өнөө хятадууд нь чухам л супер замын мэргэжилтнүүд байж таарах гээд байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр Монголд байхгүй ховор нандин зам баригчид маргааш манай улсын хилээр нэвтрэнэ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-21 02:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?